Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хөлчүү амьдралыг хөөрүүхэн туулна

бичсэн: ulaankaa, 2014-01-03, 12:31

543780_600589033305450_867622122_n(1)
Зүрхэнд юу төөнөж

Тархинд юу цугларна

Түүний урсгалд

Би сөрнө

 

Сэтгэлд юу хурж

Зүүдэнд юу үзэгдэнэ

Түүний совинд

Би ороогдоно

 

Хариуд нь би харин

Хар цагаан хоёр амьдралын

Хаана нь ч онож гишгэхгүйгээр

Хөлчүү амьдралыг

Хөөрүүхэн туулна


Шинэ жил ирэв

бичсэн: ulaankaa, 2014-01-01, 00:06
Шинэ он гарлаа. Баяр хөөр хаа сайгүй бялхаж гадаа дуу чимээ цалгиж байна. Дурсамжаар дүүрэн хуучин он минь баяртай. Чи надад хэмжээлшгүй их баяр хөөрийг өгч чадсан. Ирж буй шинэ он минь тавтай морил. Чи бид хоёрын 365 учрал бүхэн сайн сайхан аз жаргалаар дүүрэн байг. Тавтай морил 2014. Блогийнхоо бүх уншигчдад шинэ жилийн мэнд хүргээд сайн сайхныг хүсэе.
...

Би инээмсэглэлдээ хайртай

бичсэн: ulaankaa, 2013-12-28, 00:51
Би инээх дуртай
Тэр инээмсэглэл надад 
Зориг бэлэглэдэг
Би инээх дуртай
Тэр итгэл надад
Ихэмсэгийг илгээдэг

Уйтгараас минь
Салхи шиг хийсэн ангижруулдаг
Учралтай минь
Бороо шиг шиврэн уулзуулдаг
Инээмсэглэлдээ би итгэдэг

Заримдаа би
Инээмсэглэлээсээ айдаг
Итгэл гэдэг сэтгэлийг
Эвдчихвий гэсэндээ
Ирээдүйгээ залуугаар нь
Мөхөөчих вий гэсэндээ
Би инээмсэглэлээсээ сүрддэг

Би инээмсэглэлдээ хайртай



...

"Зомбины гудамж"

бичсэн: ulaankaa, 2013-12-19, 17:25
Чиний явдаг замаар одоо ч би алхах дуртай
Чимээгүйхэн дотроо бодлогошрон алхах дуртай...би энэ дуунд дуртай. Амандаа аялах дуртай. Гэхдээ аялаад алхах биш харин аялахчаан болоод суудаг.  Яагаад гэвэл чиний явдаг замаар явахдаа ч  өөрийнхөө явдаг замаар алхахдаа ч би энэ дууг аялаж чаддаггүй. Учир нь чиний явдаг зам дэндүү хол бол миний явдаг зам дуу аялах боломжийг надад олгодоггүй.  Энэ замаар би өдөрт 2 удаа явдаг. Өглөө бас оройд. Миний явдаг зам яг л "дайны талбар" шиг. Орой ажлаа тараад явахад миний явдаг замаар тамхины утаа, диско хөгжимийн ая, залуусын согтуу хашгираан, халамцуу нэгний б...

Чиний тухай бодсон

бичсэн: ulaankaa, 2013-12-18, 00:35
 Өчигдөрхөн чиний тухай бодсон
Өнөөх л харц чинь
Яг л хаврын анхны бороо шиг
Намайг догдлуулсан хэвээрээ...

Өнөөдөр цас болон будрах
Чиний харц шиг цас
Өчигдөрийг  мартуулахгүйгээр
Зүрхэн дотор бударсаар

Миний явах харгуй

бичсэн: ulaankaa, 2013-12-17, 17:48
201013846805120002811(2)

Чиний ирэх харгуйгаар
Дэнгийн эрвээхий эргэлдэнэ
Чимээгүй нам гүмийн дунд
Зурхий цохилт хоёр хэмээр цохилно

Сүүдрэвчгүй асрын доор
Нэрээр чинь үг зурна
Шүтлэггүй тархиндаа
Зүсээр чинь бурханыг орлуулна

Миний явах харгуй
Чиний ирэх харгуй...



Хуурамчид үргэлжлэл байдаггүй

бичсэн: ulaankaa, 2013-12-16, 11:38
Өнгө, мөнгө, худал зусардал, хуурамч инээмсэгллээр гүүр хийсэн нөхөрлөлийн зам удаан үргэлжилдэггүй. Харин цаг хугацааны явцад атаа жөтөө, хорсол тэмцэлийн үрээр эвдэрч хагарсан, хэн ч явахыг хүсэмгүй, ул мөр нь арилдаггүй тамын зам болж хувирдаг. 

201013846115440007712(1)

Энгийн эмгэнэл

бичсэн: ulaankaa, 2013-12-16, 09:21
Хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөт ардчилсан нийгэмд шударга байсныхаа төлөө бусдад гадуурхагдах нь энгийн үзэгдэл, бас энгийн эмгэнэл болжээ.

Утга учир

бичсэн: ulaankaa, 2013-12-16, 08:51
Өөрт байхгүй бүхнээ бий болгохын тулд хүн зорилготой амьдардаг. Өөрөөр хэлбэл дундуур сэтгэлээ нөхөхөд нь амьдралын утга учир оршдог юм байна.

Тэр цэгээс эхэлсэн

бичсэн: ulaankaa, 2013-12-04, 22:31
Ирэх ирэхгүй нь үл мэдэгдэх харгуй...
Энэ ертөнц тэр цэгээс эхэлсэн мэт

Байгаа бас байхгүйн тэр өнгцөөс
Бас нэгэн гэрэл улалзана
Тэр гэрлийн илчинд би
Тэмтрүүлээ мэдрэн оршино

Өөрийнхөө үнэний төлөө
Өрцөө хаттал тийчигнэх
Тэр эмгэнэлт зургийг
Ганцаараа өнгөөр чимэглэнэ