Хэрвээ дууг нэг л удаа дуулах ёстой байсан бол
Хэрвээ дурлалд нэг л удаа шатах ёстой байсан бол
Хэзээ ч би хэзээ ч хүн болж төрөхгүй байх байсан
https://www.youtube.com/watch?v=val01KN8CoY&feature=share
Хэрвээ дууг нэг л удаа дуулах ёстой байсан бол
Хэрвээ дурлалд нэг л удаа шатах ёстой байсан бол
Хэзээ ч би хэзээ ч хүн болж төрөхгүй байх байсан
Хугархай зүүний эрэлд таягаа тулан бэдрэх
Хувцас муутайхан эмгэнийг хаа нэгтээ харсан шиг...
Хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй тонгочих шиг
Хар саарал нөмрөг мэт чив чимээгүй өдөр
Бүрхэг бүүдгэр өдрийн гүн саарал өнгөнөөс
Би юугаа эрээд уусан нозоорч живнэм бэ
Үүлний цаана байгаа гэрэл гэгээний өнгөрүү
Өндийж өлийж ч харалгүйгээр нүдээ дараад суунам
Хамгийн сайхан сэтгэл
Хагарч унах вий гэсэндээ
Миний сэтгэл
Хуурмаг инээмсэглэлд харамч
Хамгийн үнэн үг
Хайлж урсах вий гэсэндээ
Миний бодол
Үгэндээ харамч
Хамгийн сайхан хайр
Хатаж хорчийх вий гэсэндээ
Миний зүрх
Итгэлд харамч
Би харамч
Бичиг үсэггүй
Цагаан цаас шиг
Ганцаардхаараа
Бүр илүү харамч болдог