Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Нэмэр алга

бичсэн: ulaankaa, 2013-06-30, 18:41

Жигтэйхэн их жиндсэндээ

Үүдээ хаалаа

Жийргэвч хэдрэг нөмрөөд

Элгээ тэврээд суулаа

 

...нэмэр алга

 

Жижигхээн зүрх харин

Цээжний гүнээс

“Мөсөн сэтгэлийн чинь гүнд

Жиндэж хөлдөж гүйцлээ

Мөрөн дээрх хэдрэгээ хаяад

Зүрх сэтгэлрүүгээ өндий” гэж шивнэлээ



Баахан баахан харамсав

бичсэн: ulaankaa, 2013-06-25, 18:11
 Амьдрал зогсож 
Би өөрөө мартагдсан 
Арав түүнээс ч илүү
Хэдэн өдөр өнгөрөв

Тархиа би  
Нэг бүрчлэн ухав
Таллаж тамлаад өнгөрүүлсэн
Цаг хугацаандаа харамсав

Аянга шиг гялбаад өнгөрсөн
Алтан мөнгөн өдрүүдийнхээ хойноос
Бэлэвсэрч үлдсэн бүсгүй шиг л
Баахан баахан харамсав

Бас тэр дургүй

бичсэн: ulaankaa, 2013-05-27, 18:11
Бороо бас цасыг цонхоор хараад...догдлоод...гэхдээ гарч чадахгүй халшраад...бас жаахан гуниглаад...өглөө нартай байхад нимгэн хувцастай гарсандаа жаахан харамсаад...жихүүцээд...ажлын чөлөөгөөр энэ дууг сонсоод...цаг зогссон юм шиг ийм нэг өдөр...гэхдээ бусад өдөрөөс шал өөр...тэр минь дэргэд ирсэн юм шиг...бас гоё өдөр...би ийм өдөрт дуртай. миний ийм өдөрт дуртайд хүмүүс бас тэр дургүй.
...

бороо ороогүй

бичсэн: ulaankaa, 2013-05-27, 17:31

Чиний араас уйлж суухад
Хамтдаа урсах гэж бороо ороогүй

Чамайг санаад ганцаардаж суухад ч
Хань болох гэж бороо ороогүй

Хуйсганах салхинд алгадуулан

Хүнд алхаагаа чихаруулан алхахад ч

Чийглэж зөөлрүүлэх гэж бороо ерөөсөө ороогүй

 

Харин одоо

Чиний явсан мөрийг баллах гэж

Бороо орж байна

Чиний хэлсэн үгийн сэтгэлээс минь угаах гэж

Бороо орж байна

Чамтай болзсон өдрүүдийг

Сүүлийн удаа сануулах гэж

Бороо орж байна

 

Чиний сэтгэл яг энэ цас бас бороо шиг

Цагаан бас хар байсан

Чиний инээд

Чийг ханхалуулсан энэ өдөр шиг

Ялдамхан бас дурламаар байсан

Чиний үлдээсэн сэтгэл харин

Энэ цас бас бороо шиг

Маргааш гэхэд л а...

Бороо бас Цас

бичсэн: ulaankaa, 2013-05-27, 16:10

Нортол асгарсан бороо

Нойтон цасанд хувирна

Ертөнцөөс ангид хүн сэтгэлийн

Ердөө л нэгэн нуугдмал санаа

 

Цас орно

Бороо асгарна

Цас бороо орно

Цахир цагаан өдөр

 

Дээвэр болж хурсан үүл

Дээвэргүй дэлхийн

Хилэнцийг арилгах гэж

Дээрээс бороо цасаа урсгана

 

Бороо асгарна

Цас орно

Бороо цас холилдоно

Бараан саарал өдөр


Миний хайр

бичсэн: ulaankaa, 2013-05-20, 19:06
 Миний хайр
Ойрхон мөртлөө хол

Миний хайр
Нууцхан  мөртлөө дэндүү ил

Миний хайр 
Жинхэнэ мөртлөө шал худлаа

Миний хайр
Дүүрэн мөртлөө бас л хоосон

Миний хайр 
Дуугүй мөртлөө дэндүү чанга

Миний хайр
Дундаршгүй мөртлөө итгэж боломгүй


Миний хайр
Жаргалтай боловч зовлонгоор дүүрэн

Миний хайр 

Эзэрхий боловч үнэхээр хулчгар

Миний хайр 
Гэрэлтэй мөртлөө харанхуй

Миний хайр 
Гэгээн боловч гэмтэй

Миний хайр 
Гэнэхэн боловч айдас хүрмээр

Миний хайр
Ирсэн боловч буцаагүй

Миний хайр
Эхлэлтэй боловч төгсгөлгүй

Миний хайр 
Алдаагүй боловч оноогүй

Миний хайр
Сохорсон боловч үхээгүй


Миний хайр
Минийх боловч чинийх биш

Миний хайр
Чинийх бо...

Одоо болтол надаас яваагүй

бичсэн: ulaankaa, 2013-05-18, 14:18
 Тэр бороо
Тээр жил
Эндээс явсан
     Одоо болтол
     Эргэж ирээгүй

Тэр цас
Бас л тээр жил 
Эндээс явсан
Бас л 
Одоо болтол
Эргэж ирээгүй

     Энэ гуниг
     Тээр жил
     Над дээр ирсэн
     Одоо болтол
     Буцаж яваагүй

Энэ ганцаардал
Тээр жил
Надад дурласан
Одоо болтол
Намайг мартаагүй

     Тээр жил би
     Ийм л байсан мэт
     Одоо яг л 
     Тээр жил шиг




...

Feeling hurt

бичсэн: ulaankaa, 2013-05-17, 20:16
 Сэтгэл өвтгөсөн өдөр байлаа. Яг одоо л хэн нэгэн зөвхөн намайг сонсоосой гэж маш их хүсэж байна. Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг. мэдэхгүй ээ. Ямар ч байсан сэтгэл өвдөөд байгааг л маш сайн мэдэрч байна. Хачин их гунигтай болчихлоо. Өөрөө өөрийгөө дээгүүрт бодох ямар ч сэжүүр олдсонгүй. Мэдэрч байгаа. Би өөрийгөө маш их ганцаардлам хүн гэдгээ цаг хугацаа өнгөрөх тусам маш их мэдэрч байгаа. Сэтгэлдээ маш том цоожтой. тэр нь бүр зэвэрчихсэн. санаандгүйгээр биш санаатайгаар түлхүүрийг нь гээчихсэн. Түлхүүрээ хаана хаяснаа мэдэж байгаа ч олохыг хүсэхгүй байгаа. хэн нэгэн олчихоод намайг эрж ол...

Үнэн амьдар

бичсэн: ulaankaa, 2013-05-12, 12:02
Өчигдөр бүхэн маргаашийн чинь тухай өгүүлэх учраас өдөр бүр үнэн амьдар

?

бичсэн: ulaankaa, 2013-05-09, 15:56
Асуулт асуулт асуулт

Түм буман асуулт

Тэнгэрийн оддоос их

Толгой өвдмөөр асуултууд

   Өөрөө би хариулт

   Өмнө чинь зогсож байна

   Ганцхан надаас л битгий асуу

   Гараараа тархийг минь ч бүү цоол