Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Нэг өдөр би...

бичсэн: ulaankaa, 2013-10-05, 17:33

Нэг өдөр би нисэж үгүйрхийг хүснэ

Нэрнээсээ өөр юу ч үгүй хоосон ниснэ

Үсээ хайчлаад дэлхий дээр үлдээнэ

Өд шиг хийсээд сарнин алга болно биз

 

Харанхуй, хана, хашлагыг

Далавчаараа зүсээд гарна

Гэмтсэн ч хагаагүй ээ би уйлахгүй

Гэрэл гэгээрүү одож байгаа юм чинь

 

Хувь тавьлан, хүүрнэсэн хэдэн шүлгээ

Хувьхай цагаан цаасан дээр

Дүрс болгон үлдээнэ

Тайлбаргүйгээр үлдэгсэд түүнийг харж

Тайлагдаагүй нэгэн ертөнцийн өнгө үнэртэй танилцаг

 

Нэг өдөр би

Нисэж үгүйрхийг хүснэ


...

Өнгөрсөн үеийн өөртэйгээ болзлоо

бичсэн: ulaankaa, 2013-10-05, 16:15
Навчтай, намартай, блогтойгоо болзсон сайхан өдөр байна. ажил гэж завгүй явсаар бодол санааны минь ганц хань болсон блогоо ерөөсөө анзаархаа байчихсан байсан юм. сая блогийнхоо архивыг ухаж жаал жуул шүлэг нүүрномыноо хуудасруу илгээлээ. өнгөрсөн цаг үетйн өөртэйгээ уулзах боломж олгодог блогийнхоо архивт баярлалаа.

Тэр навчис

бичсэн: ulaankaa, 2013-10-04, 10:33
Навчис хөглөрсөн гудамжаар
Ганцаараа алхаж явна
Хүйтэн оройн хөгөнд
Хөх бочихсон байсан...
...Тэр навчис


Сэрчигнэн хуйсангах салхи НАМАР
Шарлан ойчих навчис НАМАР
Сажлан алхах би НАМАР

Би намар
Тэр намар
Тэр бид хоёрын учрал
Намрын навчис






Зүй үгүй

бичсэн: ulaankaa, 2013-10-01, 12:02
Хариуцлагагүй, хэнэггүй, хувиа хичээсэн, хувийн зохион байгуулалтгүй хүмүүс энэ муухай зангийнхаа ард өрөөл бусдын ажил хөдөлмөр, цаг хугацааг устгаж "алж" байгаагаа мэддэггүй юм байх даа. Бухимдал төрүүлчих юм. Хорвоо дэлхийд хэн ч цор ганцаараа амьдрах зүй хэзээ ч байхгүй болохоор амиа бодсон зан ч хол явахгүй дээ явахгүй.

364

бичсэн: ulaankaa, 2013-09-30, 21:18
Гурван зуун жаран дөрвөн хоног
Зүрхний цохилтын тоогоор
Хайр урссан

Би худлаа хэлээгүй

Гурван зуун жаран дөрвөн хоног
Өөрөө өөрийнхөө зүрхийг
Хүлээлтээрээ нөхсөн

Би чамд хэлээгүй

Гурван зуун жаран дөрвөн хоног
Нэг л бодлоо
Сормуусандаа шингээсэн

Би чамд  итгээгүй

Гурван зуун жаран зургаа дахь хоног
Нүдэнд минь байгаа
Чиний дүрс ширгэж алга болно

Би өөрөө хүсээгүй

Гурван зуун жаран таван хоногийн өмнө
Чиний харц миний сэтгэлд
Сүнс шиг шиг шигдчихсэн

Маргааш тэр өдөр ирнэ

Би чамайг мартаагүй

...

Уул руу явлаа

бичсэн: ulaankaa, 2013-09-29, 23:53
Явлаа. Уул руу алхлаа. Намрын шаргал навчис сүүлчийн амьсгалаа хураахаас нь өмнө дунд нь орж харуусал зовинолын сарчигнааг нь чагная. Дэндүү богинохон насных нь сүүлчийн өдрийн зовлонг нь хуваалцая. Хүн л ганцаараа шаналдаг юм шиг амиа хичээж явахыг хүсэхгүй байна.

Амьдралын өдөр бүрт би хайртай

бичсэн: ulaankaa, 2013-09-02, 20:31
Амьдралын өдөр бүрт би хайртай. Яагаад гэвэл тэр надад хэнээс ч илүүгээр гуниглах, баярлах, бодох, бичих, сонсох, инээх, уйлах, хайрлаж, дурлах, мөрөөдөх, хүсэж хүлээх, хийж бүтээх, гээд л бүхий л боломжийг олгодог учраас. Өчигдөрийг хадгалж, өнөөдрийг бэлэглэж, маргаашийг нөөцөд үлдээж өгдөгт нь амьдралын өдөр бүрт би хайртай. Тэр хэнээс ч илүүгээр боломж бүрийг надад олгодрг учраас өдлөр өдөрөөр өтөлж буй насаа түүний цаг хугацаанд төлж байгаадаа би харамсдаггүй. 


...

мэдрэх юмсан

бичсэн: ulaankaa, 2013-08-31, 22:30

АЛТАЙН ӨНДӨР УУЛСЫНХАА ХӨХ САЛХИНД АЛГАДУУЛЖ НЭГ САЙХАН СЭРГЭХ ЮМСАН.

ААВЫНХАА  АЛТАН ГАЗАРТ  ХӨЛ ХҮРГЭХГҮЙ МӨРГӨЖ СЭТГЭЛЭЭ ОНГОЙТОЛ НЭГ САЙХАН УЙЛАХ ЮМСАН


Хоосон

бичсэн: ulaankaa, 2013-08-28, 12:30

Саяхан нэг найз маань хоосоны тухай ярьж байсан юм. тэр үед би төсөөлж байсан. Хоосон гэж чухам юу болохыг. Энэ бол миний хамгийн сайн мэдэх зүйл. Тэр мэдрэмж маань маш сайн хөгжсөн. Тиймээ хоосоныг мэдэрч байна. Өөрийгөө маш сайн мэдэж байгаа мөртлөө таниж чадахгүй байгаа тийм хоосон. Зүрх минь хоосон. Зүүд минь ч эзэнгүй. Хайртай дотны хүмүүс маань ч намайг сэтгэл зүрхгүй хоосон болохыг хэлж зэмлэх. Хаяа өөрийгөө хүн биш юу ч бишээр төсөөлөх тийм хоосоныг мэдэрч байна. Миний хоосоны тухай хэн ч бодож, надтай ярилцаж ойлгож чадахгүй байгаа болхоор ганцаардлыг мэдрэх тийм хоосон. Миний хүсэл...

Миний ертөнцөд хүний гэсэн юу ч үгүй

бичсэн: ulaankaa, 2013-08-20, 13:17

Тэнгэрийн хязгаар тэнгисийн ёроолоор

Нүдээ аниад, дуртай уйтгарт дуугаа аялаад

Зөвхөн ганцаархнаа, зүрхээ дараад зугаалах

Энэ ганцхан Миний мөрөөдөл...МИНИЙХ

Би л ингэж мөрөөдөж чаддаг

Мөрөөдөл биелсэн

 

Сэтгэл намайг хэнрүү дагуулна

Түүн дээр очоод, жижигхэн нүдээрээ цоо ширтээд

Зүрхээ, үгээ, инээдээ, нулимсаа, биеэ өгөх

Энэ ганцхан миний хүсэл...МИНИЙХ

Би л ингэж хүсэж чадна

Хүсэл биелсэн

 

Чимээгүйн ертөнцдөө бодолтойгоо янаглаад

Өөрийнхөө чихэнд ч биш, хэн нэгний үгэнд ч биш

Зөвхөн өөрийнхөөрөө нүцгэн үнэнд гуйлгачин болсон ч итгэж шүтэх

Энэ ганцхан миний бодол... МИНИЙХ

Би л ингэж бодож чадна

Бодол биел...