Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Баярлав

бичсэн: ulaankaa, 2013-05-03, 08:56
Өглөө сэрээд бороо шиврэх чимээг сонсоод баярлав. Бяцхан дүү маань сэрээд намайг харан инээхэд нь баярлав. Гэрээсээ гараад чийг үнэртэхийг мэдрээд баярлав. Зам хөндлөн гархад явган зорчигчидод зам тавьж өгөх жолоочид баярлав. нэг жаахан хүү холоос надруу харж алхсаар ирээд "эгчээ автобусны 400 төгрөг өгөөч" гээд их л гунигтай харцтай гуйхад нь халаасанд бэлэн байгаа 500 төгрөгөө өгөөд баярлалаа гэж хэлхэд нь баярлав. тэр хүү инээгээгүй ч гэсэн сэтгэлийх нь уйтгар жаахан ч гэсэн угаагдсан байх. Ажилдаа орж ирээд ажлын цагаас өмнө үүнийг бичих цаг байгаад баярлав. 
чийг үнэртээд л шувуу жиргээд с...

Цагаан өнгө салдаггүй

бичсэн: ulaankaa, 2013-05-01, 19:17
Ээжийгээ би
Өглөө бүр
Сэтгэлдээ зурдаг

Зурах бүртээ би
Үсийг нь хараар буддаг

Зүрх сэтгэлд нь харин
Бийр ерөөсөө хүрдэггүй
Зөвхөн тэндээс л
Цагаан өнгө салдаггүй


хүн биш

бичсэн: ulaankaa, 2013-04-30, 00:45

Ертөнц оршихуйн гайхамшгийг мэдрэх бүрт

Би өөрийгөө мартсан байдаг

Ер бусын гэгээг амьдралаас олж харахдаа

Би өөрийгөө гээсэн байдаг

 

Тэгэхээр би хүн биш

Тийм  нэг өргөстэй сарнай


Хамт алхаач надтай

бичсэн: ulaankaa, 2013-04-22, 20:18

Нар гарч байна

Илч  гэрэл нь халуухан бас дулаахан

Гэхдээ

Ганцаараа болхоор хайлчих гээд байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа илч гэрлээ хуваалцая

 

Үдэш болж байна

Өнгө гэгээ солигдоод уярмаар

Гэхдээ

Ганцаараа болхоор жиндэх гээд байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа жихүүн жаврыг үргээе

 

Сар гарч байна

Саруулхан туяа татаад үзэсгэлэнтэй

Гэхдээ

Ганцаараа болхоор сүүдрээсээ цочоод байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа сарны гэрлээр наадая

 

Өглөө болж байна

Шувуу жиргээд инээмээр

Гэхдээ

Ганцаараа болхоор шувуудад атаархах юм

Хамт алхаач надтай

Хамтдаа маргаашийн тухай ярилцая

 


...

Жаргалын үүд

бичсэн: ulaankaa, 2013-04-17, 01:00
Зовлонгийн үүдийг хаагаад гархад ТЭВЧЭЭР гэдэг гүүр угтдаг. Тэвчээрийн гүүрээр ХӨДӨЛМӨРЛӨӨД гархад Жаргалын үүд өөдөөс нээгддэг.

Газар дээрх ганц эгч

бичсэн: ulaankaa, 2013-04-07, 15:18

Сумын сургуулийн ширээнээс их сургуулийн эрдмийн ширээнд суухаар алс хязгаар баруун Алтайгаас их хотын зүг анх тэмүүлсэн тэр цаг үеээс хойш аль хэдийн арван гурван хаврыг үзэв. Орчлонгийн нэг хэсэгтэй, оюун бодлын нээгдэх хаалгатай танилцуулхаар гарыг минь хөтлөн авч ирсэн тэр хүн бол миний эгч. Сургуульд бүртгүүлэх, оюутны байранд орох гээд л буйдхан сумын амьдралаас хотын түчигнээнт амьдралд зохицох гээд л хүний амьдралын түмэн эргүүлгэнд миний өмнөөс гүйж орсон тэр хүн бас л миний эгч. Ингэхдээ тэр зөвхөн эгч биш ээж аав ах нарын үүргийг давхар гүйцэтгэн намайг хөтөлж байж дээ. 

Эрдэмд яаж...

Цэвдэг ертөнцийн мөсөн эмэгтэй

бичсэн: ulaankaa, 2013-03-19, 18:37

Хорвоо ертөнц тэр чигээрээ хуурамч санагдаж байхад тэр яаж ганцаараа тэсч үлдэх юм бэ. Үгүйрхээс ч аргагүй. Түүний үнэнч хандсан бүх зүйл нь хуурамч бас дэндүү хатуу. Хэрвээ тэр нар байсан бол аль эрт дэлбэрсэн байх байсан биз.

Цээж нь дотроо урагдан чарлана. Нулимсаа ч урсгаж чадахгүйгээр тийм ихээр бачууран гомдоно. Юу ч үгүй үнс салхи болон хийсмээр. Юунд ч дахин итгэж чадахгүйгээр зүрх нь аажим аажмаар чулуужсаар. Тэр чулуугаа даахгүй сүүлдээ харанхуйн гүнрүү живэх вий гэдгээсээ айхаа ч байжээ. Айдсандаа болж галзуурсан бол сэтгэл өвдөхийг мэдрэхгүйгээр дураараа хашгирах байсан биз. Уйла...

Хуурдаг

бичсэн: ulaankaa, 2013-03-17, 00:15
 Өнгө будаг, үнэ загварыг би хэзээд илүүд үзмээргүй. 
Тэр намайг үргэлж солонгын долоон өнгө адил хуурдаг. 
Сохроор хоосонд дурлаж хөөрхийлөлд живхийг хүсэхгүй би. Үүндээ би үнэнч байхын төлөө үүлэнд ч тэр, сүүдэрт ч тэр халхалагдсан бай хамаагүй үргэлж өглөө бүр мандаж байдаг өдөр өдрийн нар шиг л байхыг хүснэм

Тэнгэрээс дээгүүр түмэн метрийн өндөрт

бичсэн: ulaankaa, 2013-03-17, 00:07
Уянгын халил гээд л зарим нэг нь басч бас үл тоох.
Уянгийн халил байтугай учир утгатай таван үг эвлүүлж хэлж чадахгүй ухамсар нь "хугархай" хүмүүс энэ үгний утгыг ч, ямар үед хальж гардагийг нь хэзээ ч мэдрэхгүй.
Энгийн нэгэн мэдрэмжээс илүүг олж мэдэрдэг бас хардаг түүнийхээ шимээр гайхамшигтай, тэнгэрээс ч дээгүүр нисэж байдаг тэр агуу хүмүүс чинь уянгын халилийн эзэд. ердөө ч энгийн биш.
учир утгагүй мод шиг үгсийг өөрөө ч мэдэхгүй унагаж байдаг зарим нэг хүнийг бодвол тэнгэрээс дээгүүрх тэр хүмүүс уянгын халилаа хаана яаж халиулах вэ гэдгээ маш сайн мэддэг.
...

Тэр нэгэн өдөр байг

бичсэн: ulaankaa, 2013-03-16, 21:46
Хэзээ нэгэн өдөр би амьдархаас залхвал тэр цаг диваажин гээчээс нь уйдан хүн болж төрөх дараа төрлийн миниь тэр нэгэн өдөр байг. 
Хэзээ нэгэн цагт би амьдрахыг хүсвэл тэр цаг там гээчээс нь зугтаж хүн болж төрөх дараа төрлийн минь тэр нэгэн өдөр байг.