Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хайр гэж нэрлэв би

бичсэн: ulaankaa, 2013-03-16, 19:40
 Зүрхээр минь зөвшөөрөлгүй орж гаран хаврын тэнгэр шиг тэнүүчилдэг тэр зүйлийг нь ДУРЛАЛ гэж нэрлэв.
Зүрхэнд орох нь мэдрэгдэдгүй ч зүрхнээс гарахдаа өвтгөдөг, дурлал шиг нь юутай ч зүйрлэчихэж болдоггүй тэр зүйлийг нь ХАЙР гэж нэрлэв би.

Би тэнгэр гэдэг амрагтай-2

бичсэн: ulaankaa, 2013-03-16, 11:18

Би тэнгэр гэдэг амрагтай

Тэр үргэлж үүлээр

Уран зураг зурдаг

Болзооныхоо товыг тэр надад

Салхиар дамжуулж хэлдэг

Бороо гэдэг хөшиг

Бидний учирлаар нээгддэг

Намайг хайрласан хайраа

Тэр миний зүрхэнд нуудаг

Нар гэдэг гэрлээр

Үргэлж гэрэлтүүлж байдаг

     Хардхаараа тэр хатуу

     Хар биш гал шиг өнгөтэй

     Аянга цахилуулж

     Намайг хармалдаг

Би тэнгэр гэдэг амрагтай

Тэр удахгүй надад

Бороо гэдэг бэлэг өгнө


...

Гуниг мэдрэгдвэл...

бичсэн: ulaankaa, 2013-03-08, 18:26
 Шөнийн сар шиг царайнаас минь
Гуниг мэдрэгдвэл би эмэгтэй
Шүүдэр шиг эмзэгхэн бодлоос минь
Шүлэг төрвөл би амьд

Сонин бодол төрөв

бичсэн: ulaankaa, 2013-03-07, 15:06
      Ажлаа хийгээд сууж байтал гэнэт нэг тийм сонин бодол төрөв. Хүний орчлонд анх төрхөд надад ямар мэдрэмж төрсөн бол гэж. Ээжийнхэээ ариун хэвлийгээс анх толгой маань цухуйж амьсгалсан анхны тэр агаар ямар байсан бол. Сэнгэнээд л явсан байх даа. Анх эмээгийнхээ гар дээр унахад эмээгийн маань алга ямар мэдрэмж төрүүлсэн бол. Их л дулаахан зөөлхөн байсан байх  даа. Анх удаа хүмүүсийн тэр дундаа ээжийнхээ дууг сонсход чихэнд хэрхэн мэдрэгдсэн бол. Ээжийн минь ангир уураг ямар амттай байсан бол. Намайг угаасан ус биед минь хэрхэн мэдрэгдсэн бол. Нүдэнд минь анх харагдсан өвөөгийн минь гэрийн у...

Амьдрал оньсого шиг

бичсэн: ulaankaa, 2013-03-03, 17:50
 Өдөр хоног заримдаа мэлхий шиг удаан. Харин зүрх минь гэрлийн хурдаар цохилно. Цээжин дотор хурданаар цохилох энэ зүрх минийх биш ч юм шиг. Яагаад гэвэл юунд хүрэх гэж цаг хугацаатай намайг уралдуулан цохилоод байгааг нь би ойлгохгүй байгаа юм.
Ямар нэгэн зүйлд хүсэн тэмүүлэх мөртлөө заримдаа цаг хугацааг энэ чигт нь зогсоочихмоор санагдах юм. Учир нь би юунд ч итгэж чадахгүй байгаа юм. 
Юуны төлөө, хэний төлөө амьдарч байгаагаа ч ойлгохгүй юм. 
Өдөр хоног заримдаа мэлхий шиг удаан, харин амьдрал оньсого шиг төвөгтэй юм. 
...

Чихэндээ ээмэг зүүх дургүй

бичсэн: ulaankaa, 2013-02-24, 19:11
 Чихэнд минь ээмэг биш
Чиний шивнэсэн үгс л чимэг болдог...

Чамаас өөр гоёл 
Надад битгий байг гэсэндээ 
Чихэндээ би 
Ээмэг зүүх дургүй байдаг юм

эмэгтэй гэдэгтээ эргэлзэв

бичсэн: ulaankaa, 2013-02-20, 21:47
Ажлаа тараад гэртээ ирэх гээд явж байтал нэг машин зам хөндлөн юм тэгнээд унтраад зогсчихож. Эвдэрээд зогссон юм байх гэж бодоод хажуугаар нь гарах гэтэл жолооч нь машинаа түрэлцээд өгөөч ганцаараа дийлдэггүй гэж гуйв. яанаа ахаа би дийлэх юм болов уу даа гэж хэлээд итгэлгүйхэн очоод түрэлцтэл нэг хоёр гурав гэж хэд түлхээд л гаргачихлаа. Өөрийгөө эмэгтэй гэдэгтээ гэнэт эргэлзэв кккккккк. жолооч ах баярласанаа илэрхийлээд, Би ч хөдөлмөрийн баатар шиг зүгээрээ ахаа гэж хэлээд хоёр тийшээ явав.
Сэтгэл байвал юуг ч хийж бүтээх л юм байна. Бүтэлгүйтсэн ажилдаа урам муутайхан гудайж явсан толгой маа...

...өнөөх лаандаа...

бичсэн: ulaankaa, 2013-02-09, 00:46
 Ганцаардлын үлгэрийг өөртөө ярьж өгөн
Галын дэргэдэх хайлж буй лаа шиг сууна

Мөрөөдлийн үлгэрийг зүрхэндээ ярьж өгөн
Мөстсөн сэтгэлээ өнөөх лаандаа ээнэ

өдөргүй шөнө

бичсэн: ulaankaa, 2013-02-09, 00:38
 Шөнөгүй өдөр
Өдөргүй шөнөөр
Шүлэг минь л надад хань болдог

Түүний чимээ
Цасны ч биш 
Борооны ч биш
Цаасны чимээтэй төстэй

Цав цагаан цасан дээр

бичсэн: ulaankaa, 2013-02-07, 23:15

Цав цагаан цасан дээр

Шав шар навчис унасан байхыг

Хармаар санагдлаа

Цаанаа л овилоггүй

Цадиггүй хүсэл

Дотроос маажаад тэр

 

Эрхлүүлж болдоггүй

Тэр хүслийн цаана

Ичимхий мөрөөдөл

Багтайгаа сууна

 

Цав цагаан цасан дээрх

Шав шаргал навчин дээр

Шархирсан анхны бороо асгархыг

Сэтгэлийнхээ толинд хармаар санагдана

Өнөөх л үглээ  хүсэл

Дотроос гижигдэх нь тэр


...