Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Алтан мөнгөн аргай

бичсэн: ulaankaa, 2013-02-05, 23:12

Ижийн минь сүү

Надруу урсаж байна

Их сайхан үнэртэй

Агь ганганаас ч илүү

Ижийн минь Сэтгэл

Надруу үерлэж байна

Сэрүүхэн гэх чимээ ч үгүй

Цав цагаахан гол байна

 

Аавын минь амь

Намайг аравнайлж байна

Ариг хөх тэнгэрээс

Нар болон намайг ээж байна

 

Аавын минь хайр

Намайг хурайлж байна

Алтан мөнгөн аргай болон

Алган дотор минь хөлөрч байна

 

Амьдралд намайг ургуулсан
Алтан Мөнгөн аргай
Аав ээж зүрхэндээ би мөргөж байна

Харин тэндээс хайр гэрэлтэж байна


...

Хайр чи

бичсэн: ulaankaa, 2013-02-05, 22:56

Хайр чи надаас

Өнөөдөр л битгий яваарай

Харуусал гуниг бүхнийг

Надаас битгий хийсгээрэй

Гунигладхаа би

Чамайг илүү сайн мэдэрдэг

Гуйлгачин шиг

Чиний л өмнө сөгддөг

 

 


Атаархдагтаа чамд би хайртай байдаг

бичсэн: ulaankaa, 2013-02-05, 22:50

Хайртай амьдрал чамд би

Чиний өдөр хоног

Хэзээ ч дуусашгүйд

Атаархдагтаа би чамд хайртай

 

Чиний чин үгэнд

Худлаа гэж байдаггүйд

Үнэмшсэндээ чамд би хайртай байдаг

 

Өглөөний нар үдшийн сар чинь

Дэндүү үзэсгэлэтэй байдгийг

Мэдэрдэгтээ чамд би хайртай байдаг

 

Чихэнд минь алтан ээмэг гялалзаагүй ч

Чи намайг бусдын адил

Өглөө бүр сэрээдэгт

Баярласандаа би чамд хайртай байдаг

 

Цамцийг минь үргэлж гандуулдагт

Цаг хугацаагаа хэзээч

Зогсоодоггүйд чинь

Уурссандаа амьдрал би чамд хайртай байдаг


...

Зугаалмаар

бичсэн: ulaankaa, 2013-02-05, 22:40
Ээждээ очиж эрхэлмээр
Энгэрт нь хацраа наагаад тайван унтмаар

Аавтайгаа ахин ганцхан удаа уулзмаар
Ар нуруунд нь наалдаж үсийг нь үнэрлэн
Ууцыг нь удаан, шөнөжин дулаацуулж өгмөөр

Ах эгчийхээ араар орж залхуурмаар 
Авдар ухсан чихрийн хулгайг нь аав ээждээ ховломоор

Эмээдээ ус зөөж өгдөг байсан
Ээзгий ааруулыг нь цөлмөдөг байсан
Эрх танхилхан 
Өрөмний өт шиг насандаа эргэж очмоор

Өссөн дулаахан гэртээ харьмаар
Өөрийгөө мартсан өнөөдрөөс
Жаахан ч гэсэн ангижирмаар 

Хайртай хүмүүсдээ эрхэлмээр
Харваж одсоныг нь амьдруулмаар

Цаг хугацааг эргүүлмээр
Цугтаа байсан үеэрээ
Ганцаардлаа ориход зугаалмаар байна

...

Гайхамшиг чи ...

бичсэн: ulaankaa, 2013-02-01, 18:07
Гайхамшиг чи
Өнөөдөр надад
Зөвхөн үг

Уруулан дээр минь
Эрхэлдэг шигээ
Зүүд мөрөөдөлд минь
Амилдаг шигээ

Хэзээ чи намайг
Амьд нүдээрээ харах вэ
Хэзээ чи надтай
Халуун уруулаараа үнсэлцэх вэ

Гайхамшиг чи
Өнөөдөр надад
Итгэл өгдөг

Гайхамшиг чи
Хэзээ надад ирэх вэ


Нар жаргаж байна

бичсэн: ulaankaa, 2013-02-01, 17:38
 Яг одоо нар жаргах гэж байна. Жаргаж буй нарыг хараад нэг зүйлийг алдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. Маргааш өглөө дахин мандах нь өчигдөр алдсан зүйлээ нөхөж ав гэж надад сануулах юм шиг санагдав. 
Түм буман цацраг нь түм буман гэрэл гэгээ адил боломжууд мэт. Улбар шар туяагаа хумиад уулын цаагуур намайг орхин шургалж буй нар "амьдрал баян боломж их өнөөдөр шиг миний хойноос харамсахгүйн тулд маргааш илүү их хичээгээрэй" гэж хэлэх шиг алгуурхан цаашилсаар...Яг одоо нар жаргаж байна
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний өнгө

бичсэн: ulaankaa, 2013-01-21, 11:33

Хүмүүний олон өнгөнөөс надад хар өнгө л зохидоггүй. Тэр хар өнгийг надруу хичнээн цацаад ч над дээр тогтдоггүй. Учир нь ээж минь намайг цав цагаан өнгөөр будаж төрүүлсэн. Ээжийн бүтээсэн тэр цагаан өнгийг би арилгаагүй. Цаашид ч арилгахгүй гэдэгтээ итгэдэг.


Элээ хэрээ галуу энэ тэр

бичсэн: ulaankaa, 2013-01-04, 20:46
Хаа сайгүй хар хэрээнүүд хараа гайхалцан гуагалдсаар. цаана нь харин цаг хугацаа цагааныг нь идэн гүйсээр л... сайн сайхнаас илүү саар бүтэхгүй зүйлийн талаар тоть шиг давтдаг нэг тийм нийгэмийн үзэгдэл байгаад байх шиг. Хэн сайн өөлж чадсан нь ардын баатар. заримдаа бүр залхах шиг. яг л зах хязгааргүй зангууны үлгэрийн төгсгөлийн талаар элээ хэрээ галуу гурав маргалдаж байгаа юм шиг.
...

Хэнээс ч битгий харамлаасай гэсэндээ

бичсэн: ulaankaa, 2012-12-31, 21:15

Шувууны жигүүр шиг

Дэвэн дүүлээсэй гэсэндээ

Шухан улаан хүслийг

 Тэтгэж ивээгээсэй гэсэндээ

 

Эрүүл энхийг

Хэнээс ч битгий харамлаасай гэсэндээ

Ээжийн хүү аавын охинд

Аз жаргалыг ялгалгүй түгээгээсэй гэсэндээ

 

Шинэ он чамайг алгаа тосон угтая

Шижир алт шиг амжилт

Шинэ оны мэнд сайн сайхныг

Хүн бүхэнд хүсэе


Чамдаа хайртай хуучин он минь

бичсэн: ulaankaa, 2012-12-31, 21:11

Нар шиг гийгүүлсэн чи миний жил

Сар шиг гуниглуулсан ч чи миний л жил

Эрхэм нандин учирал хайрыг

Харамгүй надад түгээсэн хуучин он минь

Эрдэнэ шиг гялалзсан янзаараа

Эх дэлхийн цагийн хүрдэдээ үдэгдэн

Үүрд мөнхөд дурсагдаарай

                                                

Сүүдрээрээ дарах биш

Шүүдрээрээ ундаалаад одож буй

Хуучин он чамд би хайртай


...