Миний дүүрэн шинэ жил
Миний амьдралдаа үдэж өнгөрүүлсэн хуучин шинэ хоёр оны цааг дээрх хамгийн аз жаргалтай тэр мөч хамгийн сүүлд эрхэм гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлсэн шинэ жилийн тэр нэгэн үдэш байсан юм. энэ бол 2001 оны 12 сарын 31-ээс 2002 оны 1 сарын 1-нд шилжих тэр үдэш байлаа. Би долдугаар ангийн сурагч байсан юм. Тэр өвөл их цастай өвөл байсан ба манай сумын төв битүү цастай яг л цас мөсний бяцхан орон шиг их л сайхан байсан юм.
Тэр жилийн шинэ жил жил жилийхээс илүү гоё онцгой байсан санагддаг юм. тухайн үед манай гэрийн ойролцоо сумын төвийн голд том гацуур босгож бас гэрлэн чимэглэл мөсөн барималууд х...