Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

бичсэн: ulaankaa, 2018-09-03, 13:37
57582a8a16cffb669fbb047676653fb4
Зовлон дүүрэн байсан
Чи намайг хайрладаг гэж итгэдэг байхдаа..,
Зовж байгаагаа мэдрээд
чи намайг хайрладаг байгаасай гээд
найддаг байлаа.
Шаналалд живж орхисон. 
Шаналсан зүрхэнд 
Чиний хүйтэн дүр
Тэр дүрээс айж эхэлсэн
Айдаснаасаа зугатааж эхэлсэн 
Дундарч буй худаг шиг
Зүрх хоосорч эхэлсэн
Өнөөх шаналал 
Шатаж эхэлсэн
Үнс нурам болон хийсэж орхисон
Дүүрэх зовлон үгүй болсон
Дүр чинь айдастай хамт
Худгийн уч шиг ширгэж орхисон



...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үхүүлчихэж чи миний зүрхийг

бичсэн: ulaankaa, 2018-08-24, 15:18
 01b81673a98a3de6b1514d192e494e14
Өөрийн зүрхээ гээчихээд
Өмнө нь би зөвхөн
Чамайг л тэвэрдэг байлаа

...Өр минь өвдөх, гомдол төрөөд удав
Өнөөдөр би чамаас
Зүрхээн эрж олов..,

Чамд байсан зүрх минь
Даарч бээрээд царцжээ
Цамцны чинь үнэрт
Догдлохоо ч байж
Дуу хоолойнд чинь
Уяран энэрхээ байж
Дурлал минь
Чиний гар дээр нөгчжээ..,

Зүсээ буруулав чамаас,
Зүрхээ тэврэв өөрөө
Харууслын нулимас 
Огтхон ч урссангүй
Хайртай байсны ул мөр нүдэнд минь ч
Ерөөс үлдсэнгүй

Чулуужсан зүрхээ танихаа байв би
Чухам чиний халаглал л
Үсний минь ширэлдээнд шингэнэ

...Үхүүлчихэж чи миний зүрхийг
үгээгүй гунигт гуйлгачин шиг
Сэтгэл минь хоосорчихож




...

Цас орохоор би ирнэ

бичсэн: ulaankaa, 2018-08-15, 16:52
39277226_2013614958669510_7964775013708464128_n

     Эхийн сэтгэл шиг, аавын түшиг шиг.., бас зураг шиг, дуу шиг, яруу найраг шиг хужиртын өдрүүд. Өвс ургах чимээ
ч сонсогдох мэт нам гүмээс би сэтгэлээ угаах их анирыг олж авсан юм. 

Хажууханд минь халуун гол шаргилж, хөлөн дор минь зүлэг чийгтэнэ. Бороо хэзээ ч ороогүй юм шиг нар гарч, нар хэзээ ч гарахгүй юм шиг манан суунаглана.

     Арван тавны сар урд уулын оройгоос зулын гэрэл шиг гэнэт бадамлан цэлийнэ.  Сар намайг, усыг, уулыг, амьтадыг, хужиртын сууриныг бүхэлд нь тэврэн асгарна. Мартаад удсан амар амгалан, бишрээд ханамгүй байгалийн гоо үзэсгэлэн...хамгийн сайхан нь удтал дотроос м...

Хужиртын үдэш

бичсэн: ulaankaa, 2018-08-07, 19:00
 Хүрэн толгойн сүүдэр шуранхайлахыг

Галын оч чадхын үсрэхийг
Бороо ядруу унахыг
Цахилгаан ууртай цахихыг...,

Энэ бүх мэдрэмж
Надтай хамт үхнэ гэхээр
Энэ ертөнцөөс би
Уйдаж яаж зүрхэлнэ вэ

180801

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүүдэр минь надаас урт

бичсэн: ulaankaa, 2018-06-13, 20:36
 
33ef224a27bc7aba2f0de7feba6e5aff
Өглөө болоход

Нар надаас сүүдэр ургуулдаг
Үдэш болоход
Тэр буцаагаад залгин оддог
...Тэгээд Шонгийн гэрэл асдаг
Тэндээс
Миний сүүдэр зүүгддэг...

Сүүдэр минь надаас урт,
Шөнө болох нь ээ...

Энэрсэн байх

бичсэн: ulaankaa, 2018-05-15, 13:52
 26adfd503683f44e252bd3fff0753613
Яг ижилхэн ХҮН-үүд
Ялгарах гэж, 
Яг адилхан байхгүй гэж..,
Өөр хоорондоо 
Хэмхэлдэхийг хараад
Хорвоо ертөнц
Төрөхийн араас
Үхэх гэдэг мөр зохиогн
Хүний хувь тавиланг
Өөрийнхөө мөнх оршлын
Утга учиртай хамт
Энэрсэн байх 

бичсэн: ulaankaa, 2018-05-11, 15:54
57870c052628737687577ae0e1cad650 
Төгөлдөр хуурын товчлуур дээгүүр

Тогорууд алхах шиг уянгатай,......ч

Хүлээлтдээ хүлэгдсэн ч цөхрөөгүй эмэгтэйн
Гандмал алчуур газар унах шиг гунигтай,

Солонго хаанаас гарч ирээд
Хаашаа уусан арилдагийг 
Огт мэдэж чаддаггүй шиг нууцлаг,
Тэгээд тэр солонгыг аз жаргал мөн гэж мөрийцөөд
Барьж авах гэж араас нь гүйсээр
Амьдрах хоногоо мөрийнд нь
Алдаж буй мэт уйтгартай,

Ажин түжин шөнө эхэлмуй

А.Б. 180511

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өнөөдөр би гунигтай байна

бичсэн: ulaankaa, 2018-05-11, 09:56
 0580c399b4c6af162bf16a3dbf716359
Өнөөдөр би гунигтай байна
Цэцэгс огт чимээгүйгээр дэлбээгээ дэлгэдэг шиг
Хачин их гунигтай байна
Зун хэзээ ч ирэхгүй юм шиг
Хавар мөнх үлдэх юм шиг
Чиний нуруунаас жигүүр ургаад
Бас л чимээгүй нисээд одчих юм шиг
Хачин их гунигтай байна

Тоос болон сарьнан арилах юм шиг айдас төрөөд
Давж гарч чадамгүй гунигтай байна



Бороо орохоор бүгд баярладаг мөртлөө
Бороо хэзээ зогссоныг хэн ч анзаардаггүй шиг
Бүгд намайг буцахыг тоохгүй юм шиг, 

Хачин их гунигтай байна
...

Эмээгийн туульсаар туулдаг байлаа

бичсэн: ulaankaa, 2018-05-07, 21:42
 52997d2a2de07d921553ffb748971cdb
Энгэрээ тос даатал 

Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа
Эмээгийн тулгыг галтай залгуулан
Аргал хомоол хормойлдог байлаа

Сүү үнэртсэн гараараа чулуу цуглуулан өрдөг байлаа
Чулуун гэрийнхээ хойморт "авдар тавин" ёсорхдог байлаа

Бүтэн сартай шөнийн цүү хаях наадамд
Бүсээ чанга бүслээд томчуулыг даган гүйдэг байлаа
Торсон цагаан чулуу бүрийг цүү гэж андуурахдаа 
Томчууд л яагаад зөвхөн бүхнийг чаддаг юм гэж гомдоллодог байлаа

Энгэрээ тос даатал 
Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа
Эргэхгүй одсон цаг хугацаа бүрийг
Эмээгийн туульсаар туулдаг байлаа

...

бичсэн: ulaankaa, 2018-05-07, 14:53
 Орхиод ямаар санагддаг ч орхиж чаддаггүй, гадсаар зоогоод аргамжчихдаг зүйл байдаг. Гэвч хамгийн сайн өвстэй газар аргамжааны газар хийгээд шим ихтэй байдаг тэр бол АЖИЛ юм.