Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2012-04-26, 23:36
Толгойгоо алдсан
Хоёр хөл
Тойрог хэлбэрээрӨдөржин алхална
Эхлэл төгсгөл нь нэг цэгт
Эрэг шурга шиг
Зам хөл хоёр
Өдөржин зууралдана
Тамын тогооны ирмэг шиг
Таг дугуй хар зам
Диваажингийн үүднээс
Төөрөөд удаж байгаа
Дээрээ толгойгүй хоёр хөл
Нар мандахад
Тойрог зам
Толгойг нь хайгаад явчихна
Эзэнгүй хоёр хөл
Ийшээ тийшээ явдаг
Элдэв шулуун зам байдгийг
Ерөөсөө ч мэдэхгүй унтаад хүлээнэ
Сар гархад
Сажилсан хоёр хөл
Таг согтуу
Тойрог замын олоод ирсэн
Толгой гэгчийг танихгүй
Тойрог замаа дэрлээд
Толгой юугаа дэвсээд
Таг унтана
Толгой үгүй хоёр...
бичсэн: ulaankaa, 2012-04-26, 16:45
Өөлөөд байх юм алга аа. Өөгүй гэдгээрээ алдартай өндөг хүртэл дотроо шартай байдаг биз дээ. Уйлж инээж чаддаг хүний амьдрал цаас шиг цагаан байна гэж юу байхав дээ. Болжморын өндөг шиг олон өнгөтэй, үүр шиг хэвлүүхэн өдөр хоногтой болзон өнгөрөөсөөр л...
Зүүд шиг зэрэглээ шиг үлгэр шиг мөрөөдлүүд зүүдэнд хүртэл ирээд оршин тогтночихсон. Аятайхан ч юм шиг. Амьдралаас тасархай бодолтой байлаа гээд хэн л намайг буруутгав гэж. Тэрний ачаар тэнэг хүний бухимдалтай төстэй, ухаантай хүний инээднээс шаал өөр тийм зүйлсийг бичээд байдаг юм. Ганцаардхаараа бүүр ч ихийг сараачина. Гашуун дарс ши...
бичсэн: ulaankaa, 2012-04-26, 16:45
Эр хүнгүй
Эмэгтэй хүний амьдрал
Тэнхлэггүй дэлхий
Тэвшгүй тэрэг
Тотгогүй хаалга
Тооногүй багана
Эмэгтэй хүнгүй
Эр хүний амьдрал
Иш нь хугарсан сүх
Иргээ идсэн гол
Зэвэнд идэгдсэн зүү
Зэс нь цухуйсан алт
бичсэн: ulaankaa, 2012-04-16, 22:24
Би жирийн нэгэн биш
Жижигхэн нүдтэй
Том сэтгэлтэй
Далайн дундах
Дарвуулгүй нэгэн завь
Би энгийн нэгэн биш
Энгэртээ чимэг зүүх дургүй
Эгшигт хайрцагны хөдөлгүүр шиг
Алтаар бүрээгүй амьд зүрхтэн
Би гол шиг туялздаг
Гуалиг нэгэн биш
Гав шиг дөнгөлөөд
Хүслийг минь мэдэрдэггүй болхоор нь
Яргуй шиг эмзэг
Ядам хуруундаа ч тэр
Бөлзөг зүүх дургүй
Бүдүүлэг нэгэн бичигч
...
бичсэн: ulaankaa, 2012-04-16, 21:44
Би толинд харах дуртай
Тодоос тодоор
Амьдралын минь түүх
Уншигддаг
Том болох тусам
Адилхан болох
Аавын нүд
Тэндээс харагддаг
Өөрийхөө
Төсөөлж байгаагүй
Өндөр настай харцыг
Үзүүр нь үл үзэгдэх
Үрчлээнээс би хардаг
Тэр нүд
Тэртээгээс айсуй
Энэ биений
Ирээдүйн төрхийг
Толинд тусган надад харуулдаг
Би толинд харах дуртай
Би тэндээс
Ирж буй аз жаргалыг
Олж харж чаддаг
...
бичсэн: ulaankaa, 2012-04-16, 21:44

Маргааш ирэх өглөөг
Харахгүй юм шиг
Тийм мэдрэмж төрсөн
Магадгүй сэрэхгүй байх гэж бодсон ч
Огтхон ч айгаагүй
Тэнгэрийн хаяаг
Өнгө нь холимог
Солонго шиг сүүл
Шарваад
Өөр өнгөтэй болгосон
Тэртээд чи
Дөнгөж салхилсан салхи шиг
Уусан алга болсон
Өмнө минь үлдсэн
Чиний мөрийг
Борооны сүүлчийн дусал
Урсган арилгаж дийлэлгүй
Миний өлмийд сөгдсөн
Зүрхэн дээр үлдсэн
Хайрын чинь мөр
Хэд наслахыг хармаар санагдсан
Зүүдэндээ гомдлоо шингээчихээд
Маргааш өглөө нь
Сэрхээр шийдсэн
...
бичсэн: ulaankaa, 2012-04-09, 16:02
Алхам тутамдаа мэдэрч байна. Амьдрал гэдэг чинь ямар сайхан харин хүн гэдэг чинь ямар аймаар амьтан болохыг. Юун яасан араатан махчин адгуус. Халдаж өвтгөхгүй, хоолыг нь булаагаагүй л бол адгуус амьтан хүн гээч ухамсарт амьтанд гай тарихгүй мөрөөрөө л байх. Байгалийн хуулиар адгуус адгуусаараа хооллох байгалийн хууль өөр хэрэг. Гэмгүй байгаа, жаргалтай байгаа, азтай байгаа нэгнээ хивж хэмхэж идэх нь хүн хүмээр ухамсарт амьтны үйлдэл. Аймаар гэдэг үгийг одоо л хэрэгдэмээр.
Жигүүрээ дэвж сурч байгаа ангаахай шиг л алхам алхмаар хүний зан ааш гэдэгт бүдэрч байна. Хаяа бүр нус нулимаст...
бичсэн: ulaankaa, 2012-04-05, 12:23
Ойрд... ойрд ч гэж дээ ер нь бараг сүүлийн хоёр сар блогоороо оролдсогүй ээ. яагаад ч юм бичих хүсэл ерөөсөө төрсөнгүй. Юу ч сэтгэхүй юу ч бүтээхээгүй юм чинь яаж ч бичих вэ дээ. Хэрвээ би алдартай бизнесмэн байсан бол ёстой л нөгөө уналтын үе гэдэг нь байлаа...Төвөгтэй юм шиг мөртлөө сэтгэл өвдөөд л.
Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан гэдэгтэй бүүр ч санал нэгдэв дээ энэ хугацаанд. Адгуус амьтан үр төлөө алдхаараа, ижлээсээ тасархаараа, эзнээсээ салхаараа, яаж шаналдаг билээ дээ. Тэгэхээр ухамсарт хүн ухамсарыхаа хэмжээгээр аливаа зовлон ч бай хэцүү тохиолд ч бай хэрхэн хандаж энэлэн ...
бичсэн: ulaankaa, 2012-03-25, 22:26
Хэзээ ч би
Хэнд ч
Бурхан шиг
Тушааж үзээгүй
Хязгаар үгүй сэтгэлт
Ээжээсээ л
Бүтэх бүтэхгүйг нэхдэг
Хэзээ ч би
Хэний ч өмнө
Гүнж шиг
Танхил байгаагүй
Хэмжээлшгүй төгөлдөр
Аавыхаа л өмнө
Хатан хаан шиг
Ихэмсэг байсан
Хэзээ ч би
Хэний ч өмнө
Боол шиг
Бөхөлзөж үзээгүй
Хорвоод ганц
Ээжийхээ л өмнө
Хамгийн дуулгавартай
Зарц нь байнам
Хэзээ ч би
Хэний ч төлөө
Сэтгэлээ эмтэлж үзээгүй
Хязгааргүйд одсон
Аавыхаа л өмнө
Хагас зүрхтэй
Хамгийн үнэнч
Мөргөлчин нь болж амьдарнам
Хэзээ ч би
Хэнийг ч
Аав ээж шигээ
Хайрлаж чадахгүй
...
бичсэн: ulaankaa, 2012-03-22, 17:09
Би бодох дургүй
Залхмаар цаг үрсэн
Болзох бас дургүй
Бүүр ч залхмаар
Цагт баригдаад
Би ярих дургүй
Замаг шиг утаа
Тархи байдаг
Тэр зүгээс тунараад
Зүг чиг мэддэггүй
Хэн нэгний
Зарааны үс шиг үг
Завсар дундуур нь
Орж ирээд
Зовиуртай