Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Дашдоржийн Нацагдоржийн Хуучин хүү 21-р зуунд

бичсэн: ulaankaa, 2012-07-25, 14:17

Улаанбаатарын байдал бороотой нартай тоостой, цагийн улирал ороо бусгаа, зам талбай, зах хүрээг дагаж, хаа сайгүй түгжрэл шороо суунаглана.

Дөрвөн зүг нов ногоон дүнбийн, цагаан агаар тунана. Зуны сэрүүн агаар эсгий гэрийг жиндээж, хотын хүний тавыг алдуулна.

Төрийн ордоноор ялагдагсдын гомдол үргэлжилжээ. Түүгээр үүгээр ялагчид оодогнон давхина.

Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг гудамжийг өгсөн уруудан таваргаж, нэг худгийг бараадан нутагласаар энэхүү соёлт ертөнцийг эцэслэнэ.

“Гайтай лайтай” томчуул төрийн сэнтийд сууж, хөгжил дэвшил хөөрхий иргэд минь гэж буруу зөв бурах ба зальтай з...

Тэр нэгэн аялгуу

бичсэн: ulaankaa, 2012-07-18, 17:27

Надаас урган эгшиглэх
Тэр нэгэн аялгуу
Нас нэмэх тоолонд минь
Улам өнгө ордог
     Задарсан бас
     Залуужин цэцглэсэн тэр аялгуу
     Зар түгээж хэнийг ч урьлгүйгээр
     Залагдан байж надаас түгдэг
Тэмдэгтэй тэмтрүүлтэй
Тэгшхэн бас хав хазгай
Надаас нэвширдэг
Нимэгхэн аялгуу
Нас нэмэх тоолонд
Надаас ховорхон алсарнам
     Надаас урган эгшиглэх
     Тэр нэгэн аялгуу

...

Намайг гижигдэх...

бичсэн: ulaankaa, 2012-07-18, 15:03
Үсээр минь наадаж ханадаггүй
Өвгөн шар салхи
Хэнхдэг цээжээр минь наадахдаа
Хэн гэдгийг минь үргэлж шивнэдэг

     Надаас өмнөх зуун зуун жил
     Нар сар бас хэн нэгэнд
     Өтлөвч үгүйрдэггүй
     Нүцгэн буурал салхи
     Үнэнийг өчин амраглан байсныг нь...
Намайг гижигдэх
Тэр нууцлаг үнэрт нь
Мансууран тасран
Би өөртэйгээ янагладаг

     Үсээр минь наадаж ханадаггүй
     Өвгөн улаан салхи
     Үгээгүй ертөнцийн үнэнийг өчхөөр
     Өөдөөс минь айсуй
...

Шаагиад шараад урсаад ллл

бичсэн: ulaankaa, 2012-07-09, 18:07
     Мөндөр шаагиад л, үер урсаад, мөдхөн юу ч болоогүй мэт нар гараад төд удалгүй дахин үүл хуулиран эргэлдээд л....Энэ л миний эх орон гэж байгаан. 
     Нэг сар блогоо ерөөсөө л шоодчихсон. Энэ сайхан нутагтаа ирэх гээд завгүй байсан юм чинь аргагүй ш дээ гэж өөрийгөө өмөөрчихье. Гоё байна өө. цаанаа  л нэг сэтгэл зөөлрөөд. Сэтгэлд хоногшсон танил дүр төрх, гэр бүл найз нөхдийн орчинд хөлбөрөөд л...
Баярлаад ч тэр юм уу толгойд шүлгийн мөрүүд ч тогтож азнахаа байчихаж. Урсаад л арилаад д байх. би өөрөө аргамжиж дийлэхгүй.....  Тэгсэн мөртлөө хаяа сэтгэлд гунигийн манан хаяа татаад байх шиг. Х...

Дүлий өдөр

бичсэн: ulaankaa, 2012-06-04, 23:37
13346657_1164825463548468_2876217306008600909_n
Дэлхий чи өнөөдөр юунд
Дүв дүлий оргино вэ
Дэрчийтлээ гурван шөнө асгарч
Хормой нь далдарч амжаагүй
Нөмгөн борооноос өөр чимээ
Надад юунд үл илгээнэ вэ

Нэвширтлээ норсон моддын навчис
Нулимсаа даахгүй миний өөдөөс өлийж
Нэгэн цагт ч одоо ч тэр
Эзэн үгүй тэнүүчлэх
Өрөвгөр жаахан гөлөг л
Өсгий түрийгээр минь шиншлэн гүйнэ

Орчлон чи энэ бид хоёрыг л
Амьсгал гэж үлдээсэн юм шиг
Он цаг хүртэл бас
Дүлийрээд зогссон мэт
Ажин түжин 

Айх айдас ч бас
Өнгөрч одсон мэт санагдав
Дэлхий чи юунд надад
Ийм дүлий хандана вэ

Шалбаагт норсон
Шаахайны минь мөр
Хэний ч өмнө үлдэхгүйд
Шаргал өнгөтэй түрүү жилийн
Өвлийн модод
Өнгөө өө...

Тэнүүлчин хайр

бичсэн: ulaankaa, 2012-05-20, 03:24
Эзэнгүй бас эрх чөлөөгүй
Тэнүүлчин хайр минь
Согтоно инээнэ уйлна
Солиорно бас ганцаардана
     Эзэнгүй бас эмзэг
     Эмэгтэй гэдгийг минь
     Харцаар минь тамгалаж илчилдэг
     Ховч, хаяад мартмаар горьдмол хайр минь
Хосоороо юм шиг
Бороотой цонхны доор
Инээмсэглэж чаддаггүй
Хөөрхөн дэндүү цайлган хайр минь
     Навчиндаа тээртсэг моддын доор
     Намайг сонс гээд
     Тэр нэгэнд хэлэх зүрхгүй
     Хулчгар хуурамч хайр минь
Эзэнгүй бас эрх чөлөөгүй
Тэнүүлчин бас
Тэмдэг дүсргүй
тэнэгхэн хайр минь


...

Хүн гэж юу юм бэ

бичсэн: ulaankaa, 2012-05-20, 02:59
     Орчлон хорвоо намайг хэн нэгний төлөө амьдар гэж төрүүлсэн юм шиг тийм мэдрэмж төрлөө. Яг л би зүрхээ хэн нэгэнд сугалаад өгч байгаа мэт. Мэдэхгүй атлаа мэрдээд түүндээ догдлоод. Өөрийх нь төлөө амьдрах хэн нэгэн намайг хаа нэгтэй хүлээж байгаа мэт.
     Зүрхэн дотор нэг л халуун дулаан тэгсэн мөртлөө тийм гэх тэмдэггүй нэгэн гажууд зүйл тэсэрч дэлбэрээд байх шиг. Хайр гэж юу байдгийг би мэдэх үгүйгээ би өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ л хүсэж мөрөөддөг гэдгээ нуухгүй. Харин ирсэн хойно нь хэрхэн хүлээж авахаа бас л мэдэхгүй. хэн нэгэн тэнэг хүний хариугүй зохиосон оньсого шиг. Тэр тэнэг хүн нь ...

Үнэнээ хэлээд өршөөл гуйж хурдан очъё

бичсэн: ulaankaa, 2012-05-18, 12:35
Хонгорхон ээждээ очих тэр цаг хугацаа
Хүрдний эргүүлэг адил надруу дөхөөд л
Хөөр баяр л зөвхөн харцнаас ундраад
Хорвоо дэлхий тэр чигээрээ гэрэлтээд л

     Сэтгэлийн үзүүрээс ээжийн минь хүлээлт
     Сүү болон давалгаалаад л
     Сэмхээн өөрөө ч мэдэхгүйгээр
     Зүрх минь мэлмэрээд л

Үнэрт нь мөдхөн мансуурах
Өдөр хоногууд өөдөөс инээмсэглэн ирэхэд л
Бэтгэрч гансартлаа ижийгээ санаснаа
Би дөнгөж мэдрэх шиг...


   
Өвөр дээрээ өтөлж унах
Үснийхээ цайсныг анзаарахгүйгээр
Үүрээ манаж хоцорсон
Өвгөн шувуу шиг
Ижий минь
Намайг хүлээж байгаа

Сар жилээр холдон одож
Сэтгэлийг нь сэмэлдэгтээ
Өршөөл гуйж

Сайхан...

Нулимас шиг бас Дарс шиг

бичсэн: ulaankaa, 2012-05-18, 12:35
Амьдрал сүү шиг
Алдаа мадаг нь
Аалзны тор шиг
     Торондоо орооцолдхоороо
     Гашилсан сүү шиг
     Тоглоод өрсөн
     Элсэн байшин шиг
Нар шиг
Бас сар шиг
Нулимас шиг
Бас дарс шиг
     Далайн давалгаа шиг
     Дахиад заяахгүй
     Амьдрал яг л
     Алсад харвах од шиг

Зүүдтэй минь тоглоод тэр намайг анзаарахгүй

бичсэн: ulaankaa, 2012-05-09, 18:51
Нар минь чи жаргахдаа
Намайг аваад яв
Харанхуйг, шөнийг
Харахгүйгээр
Нэг өдөр ч гэсэн
Амьдарч үзъе
     Унтахгүйгээр, нүдээ анихгүйгээр
     Өдөржин нар чамтай хамт
     Ертөнц даяар зугаалж үзъе
    
Зүрх сэтгэлийг минь харини
Битгий авч яваарай
Зүүдтэй минь тоглоод
Тэр намайг анзаарахгүй
          
     Хэрвээ би зүрх сэтгэлтэйгээ
     Чамайг дагаад явбал
     Хиргүй харгүй гэрэл гэгээг
     Би мэдэрч чадахгүй


Наргүй инээдгүй нэгэнд өдөр
Насаар минь оршин тогтнохоор
Утас адил үзүүртэй бас төгсгөлтэй
Учиг шиг үрх сэтгэлд минь
Урсаж ирээд мөстчихсөн болхоор тэр

     Нар минь чи жаргахдаа
     Намайг аваад яв
Зүрх сэ...