Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хөхөө хаачдагийг мартчихсан

бичсэн: ulaankaa, 2012-11-15, 00:09

Намар намрын сүүлч яг л

Хаврын эхлэл шиг байхад

Нарны цацрагийг шүүрэх гэж оролддог

Би дэндүү цагаахан байж

          Өвөл зуны хооронд

          Хөхөө хаачдагийг мартчихсан

Өнөөдрийн энэ амьдралдаа

Би дэндүү шөнө шиг болчихож

Өөрөөсөө урт түмэн хүслийг

Нүцгэн биенээсээ нэхээд

Өргөл барьцтай бодол санаандаа

Би дэндүү үрэлгэн ханднам

 

          Нялхын сэвлэгээс минь

          Ширхэг ч үс одоо үлдээгүй

          Нярайн төрхөөс минь

          Үнэр ч үгүй юу ч үгүй

Хонгорхон даахьны минь зөөлөн

Аавтай минь хамт ууланд заларсан

Хонгондоо хөхтэй бяцхан дүрс минь

Ээжийн минь энгэрт л хадгалагдан байгаа

 

        ...

Би "тэнэмэл"

бичсэн: ulaankaa, 2012-11-11, 22:58
Зөн совин нь тэнэмэл
Өөрөө түүндээ төөрдөггүй

Зорилго хүсэл нь тэнэмэл
Өөрөө түүндээ түүртдэггүй

Зүүд нь ч бас тэнэмэл
Өөрөө түүндээ итгэдэг

Зүрх нь хүртэл тэнэмэл
Өөрөө түүнийгээ анзаараагүй

Сэтгэлгээ маань хүртэл
Тэртээх тэнгэрийн заагаар
Үргэлж тэнэж байхад
Сэтгэл зүрх минь ч бас
Тэнэмэл байхгүй яах юм бэ

26296 & 00:00

бичсэн: ulaankaa, 2012-11-11, 00:02
Эхлээд 00:00 дараа нь 26296-г харлаа. Энэ бол миний доторхи зангилааны тайлал. Ямар нэг сайхан зүйл угтан тосох мэт.

Тэр заримдаа яг л хөгжим шиг

бичсэн: ulaankaa, 2012-11-05, 20:21


Би шуурганы чимээг үсгээр дүрслэх гэж оролдсон боловч ерөөсөө болсонгүй. Та нар санаж байна уу шуурганы чимээг. Ялангуяа манай сумын шуурганы чимээ нэг л аймаар бас сүртэй. Яг л өндөр уулс шигээ “бараатай”. Радиогоор дандаа л Говь-Алтай аймгийн Бугат сумд хамгийн хүчтэй тэдэн хэм хүрч шуурлаа гээд л ярьдагсан. Үргэлж л 45 метр секундээс  дээш хүчтэй шуурга тавьна. 

Алагийн орой дээр үүл суучихжээ, Урд улааны орой дээр үүл хурчихаж, хойд уул дүнгэнэж байна айхтар шуурах нь дээ гэж ээж аав эмээ томчууд ярихаар нь шалавхан харайн гарч хойд хар уулыг чагнана, Алаг хайрхан, урд улааныг харна. Нээрээ...

Амьдрал алслан одож буй он жилүүд

бичсэн: ulaankaa, 2012-11-05, 19:01
     Нар дээрээс мандаад дээрээ л жаргадаг шиг би мэдээ орсон цагаасаа л эхлэн хэний ч зүрхэлж бодохгүй тийм л зүйлсийг мөрөөдөж байсан санагдадгийн. Одоо бодхоор шингэхээн үсэнд нь тууз нь томдсон тийм жаахан охин ертөнц дэлхийн хэмжээнээс ч илүү тийм уудам бас тийм үлгэрийн мэт мөрөөдлүүдийг яаж төрүүлж чаддаг байсан байна аа. Тэр үед миний мөрөөдөл надад ерөөсөө хүнддэж байгаагүй.
     Одоо ч би мөрөөдс
өн хэвээрээ. Нар дээрээс мандаад дээрээ жаргадаг шиг мөрөөдсөөр л...харин мөрөөдөл минь хаяа надад хүнд юм шиг санагдах.
     Амьдрал, алслан одож буй он жилүүд миний мөрөөдөл дээр т...

Хагархай зүрхтэй өөрийгөө...

бичсэн: ulaankaa, 2012-11-02, 22:58

Аяа би өөрийгөө гунигийн эзэн гэдэгт бүрэн итгэнэм

Алсаас биш сэтгэлээс минь тэр надруу од адил харвадаг

Харанхуйн дунд өвдгөө тэврэн санаашран суугаа

Хагархай зүрхтэй өөрийгөө би зүүдэндээ хүртэл хардаг

 

Өчиггүйгээр өөртөө ял оноомоор

Өргөн талд цор ганцаархнаа орилмоор

Гуниглалын цэцэрлэг байвал

Тэнд нь очоод хөшөө болмоор

Гуравхан үгийг хэлчихээд

Сүүлчийн удаа гуниглачихаад

Диваажингийн зүгт нь хөөрмөөр


...

Үггүй жавар

бичсэн: ulaankaa, 2012-11-02, 20:29

Нүүр нүдгүй хайрамтуулах
Үг үгүй жавар
Нүднээс гарнаас хөлнөөс
Хайрах биш хайрлах мэт...

Түүний цаана хуурмаг нуугдаагүй
Түм түмэн шаналал хураагүй...

Хамгийн сүүлчийн хүслээ
Анхны цасанд шивнэсэн
Ахиад тэр цас над дээр унахгүй
Түүнээс үлдсэн өвөл л
Түүдэг шиг
Асаж ядан унтарч ядан
Цээжин дотроос төөнөх...

Үг үгүй жавар
Урууланд шингэсэн
Тэрний минь төрхийг
Арилгах гэж хичээн хайрах мэт...

...

Хаврын яргуй шиг янагхан минь

бичсэн: ulaankaa, 2012-10-31, 19:22
Алсад одохгүй чамаас
Атгахан янаг зүрх
Чиний л дэргэд байна

Үдшийн сар шиг өглөө арилахгүй
Чиний л алганд үүрд төөнөнө

Нүднээс нулимас урсана...
Тогтож эргэж татрахгүй нь
Ундарга нь сэтгэлд чинь байгаа
Чи минь ч бас уйлж байгаа

Мартахгүй...маргааш дахиад л санана
Уйлхаа зогсохгүй...өглөө дахиад л ганцаардана
Чиний эзгүй анхны шөнө...
Аймшиг гуниг тээсэн хуучны галт тэрэг шиг

Чимээгүй дүнхийх сар
Надтай хамт чичрэхгүй...
Чи минь харин тэртээ
Надтай хамт чичрэн байгаа

Тиймээс бидний зүрх нэг
Тэнгэр биднийг хамтад нь тольдож байгаа
Хаврын яргуй шиг янагхан минь
Хайраа хуваалцсан хонгорхон минь


...

Сохорсон өнөөдөр

бичсэн: ulaankaa, 2012-10-25, 18:09
Манангийн цаанаас бүртийх тэр нэгэн гэрэл
Маргааш гэж байдагт мөнхөд итгэн голойно
Яг одоо мэдэрч байгаа миний сэтгэлийн шаналал шиг

Оньсого шиг ирээдүйдээ шоглогдсон янзаараа
Мартамгүй мэт санагдах өнөөдөртөө
Үүрд чөдөрлөгдмөөр

Тэрэгний дугуй мэт зогсоож болдог бол
Тийм нэг дүрсгүй цаг хугацааг зогсоохсон
Солонго шиг бас өнгөөр будаад
Сохорсон өнөөдөртэйгээ хамт хайрлахсан


...

Чиний чимээг санасаар...

бичсэн: ulaankaa, 2012-10-20, 20:58
     Амьдрал тэр чигээрээ дуу чэмээгээр дүүрэн. Таньдаг танидаггүй мэддэг мэддэггүй олон дуу чимээ. Миний яг одоо хамгийн их хүсэж байгаа чимээ бол Цасны чимээ. Өвлийн шөнө сар битүүхэн хүрээлээд л...Өглөө болход нар чимээ сураггүй...харин хөвсгөр цагаахан цасан яг л хүүхэд насны минь цагийн үнэрийг өөртөө тээсээр намайг угтдагсан.
тиймээ би тэр л үнэрт маш их дуртай. Яг одоо  би харьд оршин байна. энд ямар ч үнэр алга. цасны ч нарны ч....
      Сэтгэл минь шимширнэ...тиймээ үнэнээсээ. Санаж ганихарсан чимээ....бас хүсэж хүлээн тарчилсан чимээ өөрийн минь үнэн зүрхний үнэртэй холилдон цонхигор ...