Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2012-08-21, 09:20
Зун гэж эмээлгүй цэцэгс нь хүртэл цантаж хоноод, Зуугуухан мандах өглөөний нарандаа эргэн дэлгэрээд, үдшээр унасан борооны чийг зуныг үдэв үү гэлтэй үүрээр цавцайн хөөрөөд, тув тунгалаг, намрын алтлаг өглөө шигээ ЭХ ОРОН МИНЬ ТА ямар үзэсгэлэнтэй юм бэ. Хаа нэг газар хэзээ ч байдаггүй ийм гайхамшигт өглөөг харж мэдэрсэндээ би ямар азтай юм бэ.
...
бичсэн: ulaankaa, 2012-08-18, 17:37
Нар тусч байна. Яг над дээр бас чам дээр. түүн дээр ч бас тусч байгаа. Намайг ч хэнийг ч тэр ялгадаггүй. Элч гэрэл нь аугаа. Инээмсэглэл шиг, иргэж ирэхгүй одсон аз жаргал шиг... Би мэдэрдэг...түүнээс...нарнаас. Амьдралын өнгийг, алдхан биенийхээ төрхийг мэдэрдэг, бас олж хардаг...Чамаас биш харин чам дээр тусч байгаа нарнаас би хайрыг мэдэрдэг...зүрх минь яг л нар шиг...ялгаатай нь тэр нар шиг өдөр бүр жаргадагүй, амьдралд анх ирхэд миний зүрх нар шиг мандсан...анхны бас сүүлчийн, цорын ганц удаа.. бас анхны бас сүүлийн цорын ганц удаа жаргана...тэр цагт би яг л чам шиг дурсагдахыг х...
бичсэн: ulaankaa, 2012-07-09, 18:07
Мөндөр шаагиад л, үер урсаад, мөдхөн юу ч болоогүй мэт нар гараад төд удалгүй дахин үүл хуулиран эргэлдээд л....Энэ л миний эх орон гэж байгаан.
Нэг сар блогоо ерөөсөө л шоодчихсон. Энэ сайхан нутагтаа ирэх гээд завгүй байсан юм чинь аргагүй ш дээ гэж өөрийгөө өмөөрчихье. Гоё байна өө. цаанаа л нэг сэтгэл зөөлрөөд. Сэтгэлд хоногшсон танил дүр төрх, гэр бүл найз нөхдийн орчинд хөлбөрөөд л...
Баярлаад ч тэр юм уу толгойд шүлгийн мөрүүд ч тогтож азнахаа байчихаж. Урсаад л арилаад д байх. би өөрөө аргамжиж дийлэхгүй..... Тэгсэн мөртлөө хаяа сэтгэлд гунигийн манан хаяа татаад байх шиг. Х...
бичсэн: ulaankaa, 2012-04-09, 16:02
Алхам тутамдаа мэдэрч байна. Амьдрал гэдэг чинь ямар сайхан харин хүн гэдэг чинь ямар аймаар амьтан болохыг. Юун яасан араатан махчин адгуус. Халдаж өвтгөхгүй, хоолыг нь булаагаагүй л бол адгуус амьтан хүн гээч ухамсарт амьтанд гай тарихгүй мөрөөрөө л байх. Байгалийн хуулиар адгуус адгуусаараа хооллох байгалийн хууль өөр хэрэг. Гэмгүй байгаа, жаргалтай байгаа, азтай байгаа нэгнээ хивж хэмхэж идэх нь хүн хүмээр ухамсарт амьтны үйлдэл. Аймаар гэдэг үгийг одоо л хэрэгдэмээр.
Жигүүрээ дэвж сурч байгаа ангаахай шиг л алхам алхмаар хүний зан ааш гэдэгт бүдэрч байна. Хаяа бүр нус нулимаст...
бичсэн: ulaankaa, 2012-02-04, 22:48

Бүрэнхий...
Би бүрэнхийд дуртай...
Дөнгөж шингэсэн нарны тоос цамхарч амжаагүй. Тэнгэрээр дүүрэн оддыг өлгийдөх угталтын намуухан ая эгшиглэсэн бүрэнхийд би хайртай.
Шувууд өглөөгүүр л сэргэлэн жиргэж, хүмүүс өглөөг л магтан дуулдаг. Харин би үдшийн бүрэнхийд автах дуртай.
Хэнд ч хэлээгүй маргад эрдэнэ шиг нандин нууцаа, хэнд ч хэлээгүй шүрэн эрдэнэ шиг час улаан мөрөөдлөө би бүрэнхийд энхрийлэн алхах дуртай.
Хурц гэрэлтэй өглөө бүх нууцыг минь харчих юм шиг, тас харанхуй шөнөөр бүх мөрөөдөл минь сарничих юм шиг санагддаг болхоор би бүрэнхийд бодол санаатайгаа болзох дуртай.
Үй...
бичсэн: ulaankaa, 2011-11-25, 03:25
Гэрэл харанхуй алийг нь мэдэхгүй ээ. Ямар нэг зүйл ямар ч л байсан над дээр тусаад л байх шиг байна. Хэдхэн цагийн өмнө хэн нэгний хайранд мансуурч байсан санагдах юм. Гэтэл одоо зүрх сэтгэл зэвэрсэн хонгил шиг л. Зүүдэнд хууртагдаж зэргэлээнд төөрсний алинтай нь би учирсан юм бүү мэд ээ. За яах вэ тухайн үедээ л жаргалтай байсан одоо мартахаас даа. Гэхдээ л...
Гэхдээ л биш юм аа. Өнгөрсөн дурсамжиндаа л сэтгэл хангалуун биш байна гэдэг чинь ямар тэнэг юм бэ. Ингэхээрээ л дахиад нэг боломж хүснэ. Ямар ч шуналтай юм бэ дээ.Энэ хүн гэдэг амьтаны дур хүсэл.
Ер нь мөнх амьдрах...
бичсэн: ulaankaa, 2011-10-14, 15:58

Үнэн сэтгэлээсээ саруул ухаанаар нэг сайхан уйлчихая гэсэн чинь нулимас гардгүй ээ. Уурлаж бухимдсан үед, ууж мансуурсан үед дуншсан борооны бусал шиг л урсаад байдаг юм байна лээ. Бас болоогүй ээ тэр үедээ юуны төлөө урсдаг гэхээр нээх хөгийн. Харваад одсон дурлалын төлөө, харалган залхуугаасаа болж гаргасан өчүүхэн алдааныхаа төлөө, халааснаасаа байгаа хэдэн төгрөгөө алдсаны төлөө, хамт дагалддаг найз нөхөддөө хаяа нэг жийгдсэнийхээ төлөө, хамаагүй нэг хөөрхий хүнийг хараад өрөвдлийн нулимас ч унагаж л байлаа. Гэх мэтээр. За за надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа дөө.
Х...
бичсэн: ulaankaa, 2011-09-26, 16:49
Түг түг...тог тог...Байж байгаараа зүрх цохилсон уу эсвэл зүрхний хаалгыг хэн нэгэн тогшив уу?
Гудамжаар би арван тавны сар шиг л амгалан хийгээд гэрэлтэн алхана. Зөрж өнгөрсөн хүн ярвайж надруу харсан ч инээд хүрээд л. Амьдрах сайхан юм аа. Алган дээр баяр хөөр асгараад л.
Хүн болж төрөх бүр ч гайхамшиг юм аа. Хэрэгтэй хэрэггүй хамаагүй элдэв зүйл эвлүүлж бодоод л. Инээж бас уйлаад л. Хайрлаж, хайрлуулж дурлаад л. Эмэгтэй хүн болж төрөх бүүүүүүүүүр ч гайхамшигтай юм гээч. Ээж шигээ сайхан ээж болно гэж бодхоор л аазгай төрөөд л. Ирээдүйгээ мөрөөдөөл. Эхлэх гэж л байгаа юм шиг ...
бичсэн: ulaankaa, 2011-09-21, 21:52
Үдэш нь урвайж унтсан ч бай хамаагүй өглөө бүр би ув улаан анхны нарыг хардаг. Энэ амьдраагүй биш яасан хэрэг вэ?
Хязгааргүй мэт үргэлжилэх амьдралын өч төчнөөн жил амьдарч амжаагүй ч уйлж инээж хорин хэдэн жил атгахан ч атугай хэмжээний зайд мөр минь үлдсэн л байгаа. Энэ бас л амьдрал биш үү.
Өнөөдөр хүний дээдтэй тааралдаад маргааш адгийн муу санаатантай, бүр нөхөрлөтлөө тийм санаа сохортой явж үзлээ. Алдаа оноо нь зэрэгцээ л биз. Энэ бас л алаг амьдралын нэг мөн биш гэж үү.
Дэггүй зангаар хүнд дурлаж дэрэн дороо зургийг нь хадгалдаг байсан хонгорхон насаа би аль хэдийн...