Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

нартай ч ойр сартай ч ойр

бичсэн: ulaankaa, 2012-10-16, 17:43
Үүлнээс дээр
Хөөрөн хөвөн амьдрахсан
Үргэлж тэнд нартай байдаг болхоор
Би дуртай

Үдэш болсон ч
Үргэлж тэндээ жигүүрлэн
Үйзэн хөх тэнгэрийн
Харанхуйн дагинатай болзохсон

Нартай ч ойр
Сартай ч ойр
Ододтой ч ойр
Орчлон ертөнцийн
Гариг бүхэнтэй хөрш
Тэр зүг одоод удаж байгаа
Аавтайгаа ч ойр
Тийм нэг сайхнаар оршихсон


Миний хуудас

бичсэн: ulaankaa, 2012-10-06, 01:30
Хором тутам эргэх
Амьдралыхаа хуудсанд л
Гагцхүү үнэнчээр
Үг бүрээ шивнэнэм

Шарлан хуучирсан
Хуудас бүрээ
Зүрхнийхээ нугалаасанд нандигнанам

Ирж буцан эргэлдэх
Өдөр хоногийг
Өнөөх л хуудсандаа
Үнэнээр үдэн шингээнэм

Эвийлж хайрлан оршдог
Хүн сэтгэлийг
Онгон чигээр нь
Тэрхүү хуудсандаа дархалнам

Хором тутам эргэлдэх
Амьдралыхаа хуудсанд л
Хоосон түнэр харанхуй
Бас хуурамч инээмсэглэлийг
Хэзээ ч багтаахгүй гэж хичээнэм

...

Дүүнгэртээд л...

бичсэн: ulaankaa, 2012-09-24, 22:25
     Дүүнгэртээд л...
Дүүрэн дарстай хундага шиг сэтгэл цалгилаад.
Хамаагүй гэж бодоод жаахан мансуурлаа.
Харгилж буй ус мэт үерлэлээ.
Харалган юм би...хагархай хундага хөлийн минь улыг заналтай эсгэв.
Энэ амьдрал заримдаа дүүрэн хундага шиг, итгээд өөрт нь ууссаны дараа үйрсэн бас үгүй хоосон шил мэт...
Дүүнгэртээд л дүлий цагаан сар шиг сэтгэл минь цавцайн хөлдөөд...
...

Наашаа цаашаагийн ирмэгт...

бичсэн: ulaankaa, 2012-09-14, 18:00
     Цээжнээс нэг дөнгө зүүгдчихээд нэг л хэцүү байна. Наашаа цаашаагийн ирмэг дээр ирчээд би тарчлаад байна. Хэн нэгэнд атаархмаар санагдах энэ бүхэн эсрэгээрээ өрийг минь өмлөөд байна. Юу хийх яах ёстойгоо мэдэж байгаа хирнээ үүрд хадагдах наашаа цаашаагийн алинд нь ч итгэж чадахгүй нь. Хаашаа ч хамаагүй ээ зөвхөн хэн ч байхгүй нэг тийм дүв дүлий зүгрүү ой санамж оюун ухаан дурсамж бүхнээс ор тас ангижраад харвачихмаар байна. Хэцүү байна аа тэр дөнгө бүр хүндрээд байна
...

Мөнхөд тэврэлдэхийг л хүснэм

бичсэн: ulaankaa, 2012-09-13, 17:38
Тэмтэрч үзэхсэн
Тэнгэрийн тэр өнгийг
Ямархан янагхан бас цэмцгэхрхэн гээч

Үүлэн сүүдэр түүн дээр тусдаггүй болхоор
Үнэндээ тэр онгон мэт

Торгомсог хөнжил болгон хэдрэхсэн
Эрхэмсэг төрхийг нь мэдэрсэндээ
Тэнгэрийн өнгийг бусдад үзүүлэх гэж
Цонхигор царайгаа бусдаас нууж
Толгойноосоо гивлүүр болгон зүүхсэн

Хэрвээ тэр  миний
Тэнгэрийн өнгөтэй
Даашинз байсан бол
Хормойгоо би хэзээ ч сөхөхгүй
Хоёр хөлөө ч бас хазгай гишгэхгүй

Яагаад гэвэл би
Гүн дурласан тэнгэрт
Янагхан тэр өнгийн даашинзтай
Мөнхөд тэврэлдэхийг л хүснэм


...

Илүүгээс илүү инээмтгий санагдлаа

бичсэн: ulaankaa, 2012-09-12, 23:35
Өнгөрсөн үе шиг минь бас ирж буй ирээдүй шиг минь уртаас урт өдөр өндөрлөх дөхнөм. Намрын нарны цацраг надаас хөгшин мөртлөө илүүгээс илүү инээмтгий мэт санагдлаа. Даашинзний хормойноос зүүгдсэн зуны сүүлчийн цэцэгс даарсандаа шаргал навчиснаас өнгө дорой харагдлаа. Өвлийн эцэнхий бээрэнги нар шиг өөрөө би эрч хүч инээмсэглэл бүхнээ чамд дайгаад явуулчихжээ алтанхан намрын шаргалхан өдөр минь. Чи яг л надаас хийссэн навчис шиг байлаа ...

Яаг үнэндээ

бичсэн: ulaankaa, 2012-09-11, 16:40
     Яаг үнэндээ ойрд миний амьдралд юу тохиолдоод байгааг өөрөө ч ялгаж салгаж ойлгохоо байлаа.
Өнгөрсөн бас өнөөдөртөө минийх биш хүний амьдрал мэт хандаж байгаагаа тоохоо ч болисон шиг...
Гэнэт зураг нь солигддог ил захидалтай өөрийгөө зүйрлэмээр санагдав.
Өнгөгүй ойрын энэ өдрүүдийг биш үнэн үгүй болсон өөрийгөө үзэн ядмаар бас санагдав.
Солиотой бас соронз шиг энэ өдрүүдэд би хутганы билүү шиг идэгдсээр.

...

залуу насны симфони

бичсэн: ulaankaa, 2012-09-07, 18:16

солиорол

бичсэн: ulaankaa, 2012-09-06, 19:11
- амьдрал аа би ингэхэд хэн юм бэ?
- чи юу? чи бол цонхон дээр туссан нар
- нар аа? яагаад нар гэж?
- яагаад уу? яагаад гэвэл би өөрөө цонх. Надаар дамжуулж хүмүүс бүхнийг хардаг. Харин хүмүүс надад ямар хөшиг татах нь, намайг арчих үгүй нь, бас намайг хагалах үгүй нь тэдний дур
- тэгвэл би яагаад нар гэж?
- яагаад гэвэл би чамайг яг л нар шиг үргэлж над дээр зөөлөн тусч намайг гэрэлтүүлж бас намайг битгий хагалаасай гэж хүсч байна
- тэгвэл амьдрал аа чи надаар тэжээгддэг байх нь ээ
- тийм ээ чи бид хоёр чамайг төрсөн өдөр хуримласан хосууд шүү дээ
- тэгвэл амьдрал аа би яагаад өнөөдөр ганцаардаад ба...

Ямар үзэсгэлэнтэй юм бэ

бичсэн: ulaankaa, 2012-08-21, 09:20
Зун гэж эмээлгүй цэцэгс нь хүртэл цантаж хоноод, Зуугуухан мандах өглөөний нарандаа эргэн дэлгэрээд, үдшээр унасан борооны чийг зуныг үдэв үү гэлтэй үүрээр цавцайн хөөрөөд, тув тунгалаг, намрын алтлаг өглөө шигээ ЭХ ОРОН МИНЬ ТА ямар үзэсгэлэнтэй юм бэ. Хаа нэг газар хэзээ ч байдаггүй ийм гайхамшигт өглөөг харж мэдэрсэндээ би ямар азтай юм бэ.

...