Би тэнгэр гэдэг амрагтай
Тэр үргэлж үүлээр
Уран зураг зурдаг
Болзооныхоо товыг тэр надад
Салхиар дамжуулж хэлдэг
Бороо гэдэг хөшиг
Бидний учирлаар нээгддэг
Хардхаараа тэр хатуу
Хар биш гал шиг өнгөтэй
Аянга цахилуулж
Намайг хармалдаг
Би тэнгэр гэдэг амрагтай
Тэр удахгүй надад
Цас гэдэг бэлэг өгнө

Ээждээ хөтлүүлж хүн болсон
Тэрхэн үеийн ертөнцийн жингэнээ
Чихнээс алсараагүй байтал
Ээжийгээ хөтлөж насыг нь үүрэлцэх
Амьдралын хонхны чимээнд би
Хүн болж дахин төрлөө
Би бодлоо...Дөнгөж саяхан гаднаас орж ирээд. Хэрвээ би спортод хүч сорьвол амжилт үзүүлээд байж магадгүй. Гэхдээ албан байгууллага анд нөхдийн хүрээнд л дээ. Улс орон тив дэлхий гэж худлаа хөөрөөд ч яахав. Мөн хэрвээ би спортын тамирчин байсан бол бэлтгэл сургуулилтаа зүгээр л гудамжинд хангачих юм байна дөө гэж.
Учир юу вэ гэхээр өдөр ширүүхэн орсон усан борооны үер гудамжаар тунан тогтжээ. Тэндээс энд, эндээс тэнд хүрэх замдаа нугарч, үсэрч харайж, сунаж, шпагети сууна гэдэг бил үү тэрүүгээр ч сунаж амжив. За тэгээд л саадтай харайлт, санаатай ус цацалтаас зугатаах, урт богинын харайлт гээ...