Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Нуугаад яах вэ би бүлэмцүү байна

бичсэн: ulaankaa, 2011-09-26, 00:12
1445086792
     Нуугаад яах вэ яг одоо би бүлэмцүү байна. Нулимсаа хүртэл нуусаар байтал залхаж гүйцлээ. Балиар согтуу үг гээд уншихгүй орхино уу согтуу хүн сохор ухаантай гээд уншина уу хамаа алга би зүгээр л хүссэнээ бичмээр байна. Ямартаа ч би өөрөө согтуу хүний үг ямар нэгэн хачиргүй шалдан үнэн байдаг гэдгийг ойлгодогтоо баярламаар ч юм шиг. Согтлоо гээд утсаа шүүрч хэн нэгэнрүү  санаа алдан залгахгүй, Өчигдөр би яасан гэж хэн нэгнээс сохор асуулт асуухгүй ухаанаа аргамжихтайгаа л байна.
     Толгойн дотор түймэр асаад сэтгэлийн гүнд үер буугаад. Яагаад байгаа юм бүү мэд ээ. Яг зүрхний минь шархираа ...

Миний өнөөдөр

бичсэн: ulaankaa, 2011-09-24, 00:56
     Шөнө болсон байгааг мэдэж байна л даа. Гэхдээ л үүрийн сэргэлэн болжмор шиг сэтгэл гэгэлзээд...Нөгөө Энхзул гавъяатын дуулдаг "Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг
 Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг... Нэг л тогтворгүй байх чинь"...да да да гэдэг шиг л байна. Ингэхэд өнөөдөр ямар ч урт өдөр байв даа. Юу юу ч болоод өнөгвөр бүү мэд. Үүрээр таван цагт босоод усанд орж байснаа, долоон цагт автобусанд суугаад явж байснаа, есөн цагт ёслолын жагсаалд оролцоод явж байснаа л сайн санаж байна.
     За тэгээд л арван нэгэн цаг гучин минутад өдрийн хоолоо идэх гээд хэсэг нөхдийн хамт зоогийн газар су...

Захидал номер хязгааргүй

бичсэн: ulaankaa, 2011-09-20, 01:09
     
     Унтаж байгаа яг одоо та минь. Миний зүүдэнд ирж үсийг минь илбэдэг тэр л төрхөөрөө сайхан гэгч нь нойрсож байгаа. Магадгүй та минь одоо намайг зүүдэлж байгаа даа. Санаж байна уу ээжээ. Би жаахан байхдаа таныхаа гэдсэн дээр хөлөө тавьж унтдаг байсныг. Бас шөнө хар дарж зүүдлэхээрээ л аав ээж би айгаад байна гэж уйлан дуугараад та хоёрынхоо дунд ороод л нам унтчихдаг байсан. Заримдаа орноосоо унчихаад л бас л айгаад байна гээд, аав та хоёрын аль нэг нь ирж автал босохгүй уйлаад л хэвтээд байдаг тийм инээдтэй охин байж билээ.
     Одоо би энд хаяа хар дарж зүүдлэхээрээ таны өвөрийг бодо...

Зүгээр л зүрх минь сохорсон

бичсэн: ulaankaa, 2011-09-16, 16:20
Гэрлийн худаар шудраад өнгөрөх энэхэн хоромд би ямар ихийг бодов оо. Чи бас миний зүрх сэтгэлийн хооронд ийм жаахан дурсамж байна гэж үү. Мартаагүй л бол би бүгдийг нь яг л киноны кадр шиг санаад өнгөрлөө. Юу гээч нь болоод байна аа. Хамтдаа байсан цаг мөч бүр цагны сэрүүлэг шиг л сэтгэлд минь оршичихоо юу. За даа мэдэхгүй юм даа. Холдож бас мартахын зөн ч байж болох юм. Хүсээгүй биш зөндөө хүссэн. Дэргэд байхад нь мартахгүй гэж өөртөө амлачихаад жаахан л холдхоороо мартаж чадна гэж өөртөө тангараглахын. Энэ ямар учиртай сэтгэл гээч вэ. Хүсэл хясал хоёр нь нэгдчихээд...Хэзээ ч чамтай харц мөрг...

Энэ бол миний эргэлзээгүй нэгэн тусгаар тогтнол

бичсэн: ulaankaa, 2011-09-13, 23:58
     Зүрхэнд минь баяр жаргалаас өөр юу ч үл хурна. Цэв цэнхэр ав ариун ертөнц дээр шив шинэхэн, цэв цэнгэг сэтгэлтэй анх удаагаа бууж байгаа мэт. Нарны туяа тусахгүй байлаа ч, намайг хүмүүс муулж байлаа ч би инээмсэглэн урагш тэмүүлсээр.Яагаад гэвэл би өнөөдөр инээж өглөөг угтсан. Бас өнөөдрөөрөө гэдсээ тэжээн амьдарч байгаа учираас тэр. Уржигдар би уйлж, өчигдөр бүр үхмээр ч санагдаж байсан. Харин өнөөдөр мартсан. Яахав нэг гүнзгий гүн тас хар сорви үлдээ л биз. Өөрөө өөрийгөө уйтгарруу чангаахаа болъё. Өнөөдөр яг одоо би түүнийг бүр арилгачихая. Зүрх сэтгэлээ өөдрөг байлгая.
     Би мөрөөдн...

Харалган тэнэг айдас нөмөрчихөөд...

бичсэн: ulaankaa, 2011-09-07, 14:36

          Ямар нэг гоё салахын аргагүй дуу сонсоод уяраад догдлоод сэтгэл хөдөлсөн үедээ энэ дууг хэрвээ сонсолгүй өнгөрсөн бол яах байсан бол гэж боддог. Тэгээд дахиад сонсохгүй бол амьдарч чадахгүй мэт санагддаг. Бас зүрх баясгасан энэ нэгэн үйл явдалтай би учраагүй бол гэж бодохыг ч хүсдэггүй. Хэн нэгэн намайг хайрлаасай гэж хүсдэг мөртлөө түүнд юу өгч чадах вэ гэж бодож ч үзээгүй. Харин би өөрөө хэн нэгнийг хайрлахгүй байх вий гэдгээс айж байна. Түүгээр ч зогсохгүй хэзээ ч хүнд итгэж чадахгүй биш, итгэж зүрхлэхгүй тийм хулчгар эмгэнэлтэй болох вий гэхээс үхтэлээ айдаг. Автобусны кондуктор ...

Нэг л өглөө...

бичсэн: ulaankaa, 2011-09-06, 11:07
Энэ өглөө сэрсэн чинь амьсгалахад нэг л сайхан болчихож. цээжин дотор давчдан байсан зүрх минь торноосоо алдуурсан шувуу шиг л баяр хөөрөөр дүүрэн үсчин байх юм. Сэтгэлээ сэрээлгүйгээр зүрхнийхээ заасан зүг гэтэн алхлаа. Тув тунгалаг...Тиймээ бүх зүйл тув тунгалаг. Яг л өчигдөр орой миний дээрээс шүршүүрийн ус шиг асгарсан бороо шиг. Нээрээ өчигдөр үдшийн тэр бороо ямар бүлээхэн байсан гээч. Тэгсэн мөртлөө маш их ширүүн.  Далайн ус шиг мэлийсэн тэр бороон гол дундуур туучин гүйх минь амьдралын  аз жаргалтай нэгэн хэсэг яалт ч үгүй мөн байсан.  Тэр ширүүн бороонд нүдүүлээд л бүлээхэн усыг нь ту...

Бүгчим

бичсэн: ulaankaa, 2011-09-02, 22:32
Тэнгэр өөд харж түүний гайхамшигт өнгүүдийг имрэх гэтэл өөдөөс саарал бас бүгчим угтлаа. Амьсгаагаа өөртөө хадгаллаа. Харин харцаа зүрхэндээ нуучихлаа. Хэзээ ч юм бэ мэдээж дахин тэр улаан тэнгэрийн шүр сувдаар дарс нэрж ууна. Хүн бүхэн миний сэтгэлээс тэр улаан дарсыг амтлах тэр агшинд би өнөөдрийн бүгчмийг эргэн санана. Саарал надаас юу ч үл хүртэж зүрхэлнэ. Учир нь сэтгэл минь улбар шар далайн дунд үдшийн сартай болзож байгаа учираас тэр. Үзэсгэлэнт өнгө будгаараа ихэмсэг миний өмнө зам бариж өгнө гэж амласаны чинь хариуд тэнгэр чамдаа би бороон дуслаар гүүр урлаж өгнө өө. Маргааш уулзая би...