Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Маргааш, бас зарим өчигдөр

бичсэн: ulaankaa, 2012-01-13, 03:03
     Зарим өчигдөр яг л өглөө нь санадаггүй гоё зүүд шиг сарниад алга болчихдог. Тэгсэн мөртлөө өчигдөр ямагт байдаг. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй байх байсан. Харин маргааш гэж байхгүй байж болно.

     Зарим өнөөдөр яг л урьд нь үзэн ядсан бухимдал шиг үргэлжилдэг. Тэгсэн мөртлөө өнөөдөр байсан болоод л би өчигдөрийн тухай бичиж сууна. Бас маргаашийн тухай бодно. Харин маргааш байх эсэх нь маргаашийг дурсах нөгөөдрөөс мэдэгдэнэ.

     Зарим маргааш яг л одоо байгаа шиг хийсвэр байх юм шиг санагддаг. Өчигдөр өнөөдөр хоёр байсан болохоор би маргааш байна гэдэгт итгэж байна. Харин урж...

Дэнлүү

бичсэн: ulaankaa, 2012-01-13, 01:41
     Комьпютер маань уулын өөд өгсөж яваа ачаатай машин шиг л хүнгэнэж байгаад гацчихлаа. Хийж байсан зүйлдээ, чатлаж байсан хүндээ хоргодоод хэсэг бухимдав. Гэсэн ч одоо яахав дээ. Ямар хэлж зангаад хашгиралтаа биш. Чаддагаараа л гэдэргээ савж уналаа. Зөөлөн орон дээрээ сууж байсан минь зол доо.
     Тааз ширтэн хэсэг хэвтлээ. Чийг даасан мэлийсэн цагаан тааз голд нь гонзгой хоёр цагаан гэрэл. Цав цагаан хавтгай царайтай хүн онигор хоёр нүдээрээ өөдөөс минь өлийх шиг.  үе үе жирвэлзэн анивчих нь "ашгүй чи наад нэг дөрвөлжин хар юмныхаа ардаас ховхорч намайг ингэж нэг анзаарах гэж" хэмээн туни...

Саармаг өдөр, Улаан бодол

бичсэн: ulaankaa, 2011-12-01, 10:20

     Урьд шөнө наам унтаж чадсангүй ээ. Эргэж хөрвөөж элдэв долоон зүүд холин зүүдэлж энд тэнд унтаа ухаан минь тэнүүчилсээр бүүр ядарч орхиж. Хэдэн хоногийн өмнөөс л хөлийн ул загатнаж байсан. Одоо ч хэвээрэй. Хаа нэг тийшээ явах явдал учир байхгүй л юмсан. Тэгсэн мөртлөө зүгээр л хоёр хөлнийхөө улыг хооронд нь үрээд сууж чадахгүй. Нэг л зөн совин хатгаад хорхой хүргээд. Ядаж хүлээж зүгээр суух дэндүү залхуутай төвөгтэй санагддагийг ч хэлэх үү. Өнгөрсөн Одоо Ирээдүйд ингэж дээрлхүүлж оньсого шиг байх нь над шиг мөрөөдөх дуртай хүнд заримдаа хөгжилтэй байдаг юм. Хариуг нь таахгүй байх тусмаа б...

ИТГЭЖ ЧАДАХГҮЙ НЬ. ОДОО БОЛТОЛ

бичсэн: ulaankaa, 2011-11-25, 03:03


     
     
(Олон сарын өмнө бичиж байсан өдрийн тэмдэглэлээ оллоо. Тэгээд блогтоо оруулж байна. Таны зүрх сэтгэлд тавгүй сэтгэгдэл төруулж магадгүй юм. Гэхдээ ээж аавыгаа амьдад нь зүрх сэтгэлийнхээ үнэн үгийг хэлж байгаарай. Над шиг битгий харамсаарай. Ээж аавыгаа амьд эрүүл энх байлгахын төлөө бүхий л чадлаараа зүтгээрэй хүмүүсээ. Зүүд хүртэл хүсээд хүршгүй үнэ цэнэтэй байдаг юм байна шүү.)

     Ойлгохгүй байна. Яагаад заавал миний аав гэж. Яагаад заавал миний сайхан аавыг үхүүлж байгаа юм бэ. Санаж байна. Маш их санаж байна.

Сэтгэл зүрх минь үгээр хэлэхийн аргагүй өвдөж, тарчилж шархалсандаа ...

Цэнхэр далай

бичсэн: ulaankaa, 2011-11-18, 00:29
   
      Нэгэн цэв цэнхэрхэн далай байх юм. Мандал дээр нь нэгэн жижигхээн улаан шувуу хөвөх юм. Ойртож очоод хархуйяа тэр нүдээ зөөлөн аньжээ. Гэвч зүрх нь чангаас чанга цохиолно. Түүний хүчтэй цохилох зүрхний халуухан хэмнэлтэд цэнхэр далайн ус бүлээцэх шиг.      Энэ далайн мандал дээгүүр үхлүүт хөвөх жижигхэн улаан шувууны бяцхан зүрх юунд ингэж цоргино вэ. Магадгүй тэр мөдхөн дэлбэрэх байх. Улаахан шувуу хэрвээ шувуу биш чулуу болон төрсөн байлаа ч энэ л цэнхэрхэн далайн ёроолд живч ч чадахгүй нэгэн азгүй чулуу байх байсан байх.
     Уг нь живсэн бол хамаагүй дээр байх байсан юм. Мөнхөд ё...

Дарс биш нарны тоосыг шимэн алхалсан чинь...

бичсэн: ulaankaa, 2011-10-28, 16:54

Дув дугариг улаан нар өнөөдөр элч гэрлээ харамгүй хайрлаж байна.
Үүргэлтэл бурхдэг үүлний ч ач юм уу.
Өнөөдөр ямар сайхан зан нь хөдөлсөн юм бүү мэд дээрх тэнгэрээр минь нэг тархсангүй. 
Мансууртал бүрхдэг манан ч бас өнөөдөр алга аа. 
Нарнаас бусад нь хэлцэж тохироод хэн нэгэнтэй болзож байгаа бололтой. 
Саймширдаггүй салхи авгай бас өнөөдөр айлчилж байна. 
Нар салхи хоёр болзхоороо надад нэг л баяр жаргал өгөөд байдаг юм. 
     Дурлачихлаа гэж өөртөө хашгирч чаддаг мөртлөө
     Дуусчихна шүү гэж өөртөө итгүүлж чаддаггүй яваад л байгаа.
     Дутуу хүртчихлээ гэж шунаж үзээгүй мөртлөө
     Дуугаа тат...

Чиний хаалганы өмнө...

бичсэн: ulaankaa, 2011-10-19, 14:02
   


 Сайн уу зүрх сэтгэл минь. Элдэв шалдав, шалдар булдар зүйл хийж явсаар чамтайгаа ярилцалгүй, Чамайгаа тоолгүй нилээд удчихаж. Уйлахгүй, шаналахгүй, зовохгүй үедээ чамайг ор тас мартаж орхих юм даа би.
     Санан ангаж саамширсандаа бас Сохор хайр, согтуу бодолтой үедээ чамайг би хамгийн их шаналгаж зовоодог.  Хариултгүй асуулт, асуултгүй хариултаар чамайг хогийн ургамал шиг л ороож байгаа биз би. Өнөөдөр гадаа бүрхэг байна аа. Би нь жаахан ганцаардаад. Тэгээд л чамайгаа санаад. Чамтай ярилцахыг хүсээд. Чиний цохилтыг мэдэрч сонсож чадахгүй байж л бусдын сэтгэлийг ойлгодог хүн болж ухаанта...

Эргэдэг ширээ шиг эмэгтэй ааш

бичсэн: ulaankaa, 2011-10-06, 17:43

Харсаар байтал голын урсгал эсрэг зүгрүүгээ урсаад. Өчигдөр ургаж байсан навч өнөөдөр ягаан болоод миний урд хийсэж байхын.
     Хамгийн мундаг мэдлэг өвөртөлсөн лааг амитан болно гэж найзууддаа амлаж байснаа мартчихаж. Харин сайн хүн болно гэж хөлийг минь бариж суусан ээжийгээ харан бодож байснаа гэнэт саначихлаа.  Хялбар гэж бодож байсан бүхэн эсрэгээрээ эргээд, хэцүү гэж тооцоолж байсан зүйлүүдээ өөрөө ч мэдэлгүй туулаад өнгөрүүлчихэж. Элсэн цаг шиг. Хэзээ ч үл хийнэ гэсэн даваагаараа мянгантаа давчихжээ. хэ хэ хэ. инээдтэй ч юм шиг. 
     Хэнд ч хэлэхгүй гээд хамгийнсүүлд хамт лааз хоослохд...

Зүрх сэтгэлдээ үүрд амьдруулна

бичсэн: ulaankaa, 2011-10-06, 15:35

     Гадаа сэрүүхэн байх шиг байна. Саарал тэнгэр,  уйтгартай, машины хүнгэнэх дуу, муухай жихүүн мөртөө бүгчим агаар гээд. Яг одоо бачимдаад байгаа миний сэтгэл дотор шиг өдөр байна даа. Уг нь өдөр бүхэн л ийм байдаг л даа. Тэгэхээр би өөрөө өнөөдөр ийм байгаа юм байна. Шартсаныы маргааш өдөр шиг л. Шал архичиндаа биш хаяа нөхөдтэйгээ хоёр гурван шил пиво ганбэйдээд уусны маргааш л нэг ийм болчдог юм.
     Ёстой л нөгөө чөтгөр ав гэдэг гадаадын хараал шиг өнөөдөр бол миний хувьд чөтгөр аваасай гэж хүсдэг өдөр. Сүүлийн найман жил өнөөдөртэй ес дахь жилдээ би энэ өдрийг чөтгөррүү явуулахыг хүсэ...

Аргамжаад аргамжаад дийлээгүй ээ

бичсэн: ulaankaa, 2011-10-01, 11:31


     
     Ахиад л нэг намар дэлхийд, эргэх амьдралд минь  айлчлан ирвээ. Намар гэдэг улиралд би цаг хугацаанд хөтлүүлэн хүрэлцэн ирж байгаа ч юм шиг, аль эсвэл цаг хугацаа намрыг жолоодсоор над дээр ирсэн ч юм шиг. Би яаж дутхав гэсэн шиг олон өнгөтэй, янз янзын ааш аягтай бодлууд ч бас эргэлдэнэ.

Өнгөрсөн үеийн бодол:

Би бодох дуртай. Гэхдээ өнгөрсөн үеэ, болоод өнгөрсөн явдлаа, бас ирээдүйгээ мөрөөдөн бодох дуртай. Ойрын үед эмээтэйгээ өнгөрүүлсэн бага нас, энхэрхэн үе минь илүү ихээр бодогдох боллоо. Аргагүй дээ хамгийн тайван амгалан,  амьдралтай танилцаж байсан ангаахай үеээ эмээгийнхээ д...